Энэ өдөр дэлхийн түүхэнд

Twitter Print
2014 оны 06-р сар 19-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

1269 – Францын эзэн хаан есдүгээрр Луи бүх еврей хүмүүс олон нийтийн газар орохдоо шар өнгийн энгэрийн тэмдэгтэй байхаар тогтоосон ба үүнийг зөрчсөн хүнийг арван мөнгөн лирээр торгох шийдвэр гаргаж байжээ. 

1807 – Афосын тулааны үеэр Оросын адмирал Дмитрий Сенявин Оттоманы армид цохилт өгчээ.

1816 – Канадын Манитоба мужийн Виннипег хотын ойролцоо Нордвест болон Хадсон Бэй компанийн хооронд мөрөлдөөн гарч түүнийг түүхэнд “7 нарсны тулаан” хэмээн нэрлэжээ.

1846 – Хөл бөмбөгийн одоогийн мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу болсон анхны тэмцээн нь АНУ-ын Нью Жерси мужийн Хобокен хотод зохион байгуулагджээ.

1850 – Нидерландын хаан Луис, Швед–Норвегийн гүнж Карлатай гэрлэсэн байна. 

1862 – АНУ-ын Конгресс Америкийн газар нутаг дээр боолын худалдаа хийхийг бүрэн хоригложээ.

1865 – Боолчлолын эсрэг тунхаглалыг АНУ-ын Конгресс батласнаас 2 жилийн дараа Техасын боолчууд өөрсдийн эрх чөлөөг албан ёсоор тунхаглан зарласан бөгөөд өөр бусад 13 мужид өнөөг хүртэл энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 

1870 – АНУ-ын өмнөд мужууд нэгдсэн захиргаанд нэгдэн орж, АНУ-ын улсуудын холбоо бүрэн устсан байна. 

1910 – Вашингтоны Спокане хотноо анх удаа Аавуудын өдрийг тэмдэглэжээ. 

1912 – Ажлын 8 цагийг анх удаа АНУ-д мөрдөж эхлэв. 

1914 – Анхны радио телеграфийн харилцааг Герман болон АНУ эхлүүлсэн байна. Энэ үйл явдлын гэрч болж Германы Вилгельм

хаан АНУ-ын ерөнхийлөгч Вудро Вильсон нар телеграмм солилцжээ.

1938 – Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Итали улс Унгарт 4-2-оор ялагдаж үндэсний баг нь анх удаа аваргын

титмээ алджээ. 

1939 - Лоу Гехриг 36 настайдаа тархины саажилт өвчинг илрүүлж оношилжээ. 

1944 – Филиппиний арлыг чөлөөлөх тэмцэл эхэлсэн өдөр.

1953 – АНУ-ын цөмийн зэвсгийн талаархи мэдээллийг ЗХУ-д худалдсан хэрэгт орооцолдсон коммунист Син Синийг Нью Йорк

хотноо цаазаар авчээ.

1961 – Кувейт улс Их Британы колониос чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо зарлав. 

1976 – Шведийн хаан Карл Густав, Сильвия Соттерлахтай гэрлэв. 

1978 – Анхны Гарфилдын хошин зургийн цомог хэвлэгдэн гарсан бөгөөд энэ нь түүний төрсөн өдөр хэмээн тэмдэглэгдэн үлджээ. 

1982 – Хезболах бүлэглэл Бейрут дахь Америкийн их сургуулийн ерөнхийлөгч Дэвид Доджийн хүүхдийг хулгайлжээ. 

1987 – Баскийн үндэсний төлөөх байгууллага Испаний супермаркетийн сүлжээ болох Hipercor-т бөмбөг дэлбэлэн 21 хүний амь

насыг бүрэлгэн 45 гаруй хүнийг хүндээр шархдуулжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.