Дан Купер буюу хамгийн алдартай дээрэм

Twitter Print
2021 оны 06-р сар 12-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Дан Купер буюу хамгийн алдартай дээрэм

1971 онд Портландаас гараагаа авсан онгоцны хамгийн урд боловсон байрын 40 эргэм насны эр тухлан суусан байв. АНУ-ын түүхэн дэх хамгийн алдартай онгоцны дээрмийн нууцуудын нэг болсоор түүхэнд үлдсэн хүн бол 20 долларын билет дээр Дан Купер нэр үлдээн зугатаж чадсан хүн байсан юм.

1971 оны арваннэгдүгээр сарын 24.

Талархлын баярын өмнөх өдөр Бойнг 305 онгоцны нислэгээр Дан Күпер Портландаас хөөрсний дараа удалгүй онгоцны үйлчлэгчид зурвас өгч, цүнхэнд нь тэсрэх бөмбөг байгааг мэдэгдсэн байна.Үйлчлэгч уг зурвасыг нислэгийн багийн ахлагчид дамжуулснаар онгоц барьцаалагдсан болохыг мэджээ.

Купер 4 шүхэр бэлэн болгохыг шаардаж, 200,000 долларыг 20 доллараар багцлан бэлтгэ хэмээн шаардлага өгөв. (Тухайн ханш одоогийн 1.2 сая доллартай тэнцэнэ)

Онгоц Сиэтл хотруу ниссэний дараа Күпер 36 зорчигчийг барьцаалсныг мэдэгдэв.

Онгоцны багийхан хүссэн мөнгө, шүхрийг 36 зорчигчоор солих хүсэлт гарган газардаж, шаардлагыг биелүүлсэн бөгөөд хоёр нисэгч, онгоцны үйлчлэгчийг барьцаалан онгоцыг Мехико хот руу нисэхийг тушаажээ. Түүний зааврын дагуу, онгоц 10000 футээс 200 км-ийн хурдтай хурдаар ниссэн байна.

Гэтэл онгоц Невадагийн Сейтель, Рено хоёрын хооронд нисч байх үед мөнгийг хоёр ижил хэмжээтэй болгон үүргэвчид багтаан үүрсэн Дан Купер шүхрийн тусламжтайгаар онгоцны арын хаалгаар үсэрч амжжээ.

Америкийн тагнуулын ажилтанууд энэ үсрэлтийг түүхэн дэх "хамгийн бүрэн төгс дээрэмийн нэг" болсон хэмээдэг.

Дан Куперийг цэргийн алба хааж байсан, туршлагатай хүн биш гэдгийг онцгойлж байв.

Онгоцны үсрэлт нь маш аюултай байсан бөгөөд түүний нөөц шүхэр нь сургалтанд ашиглах хэмжээний байсан гэдгийг анзаарсангүй. 800 орчим сэжигтнийг мөрдсөн боловч одоо хүртэл нууц хэвээрээ үлдсэн.

Өндөрт салхины улмаас 200 миль (322 км) цагийн хурдтай унахдаа шүхрийг ашиглаж чадаагүй гэж үздэг мөн уулархаг, цөлөрхүү газарт газардах байсан. Харин огт ул мөр үлдээгүй гэж үзэж байсан ч 1980 онд 5,800 долларын ялзарсан багцын хамт хантааз олдов.

Портландын хойд хэсэг, Ариэлаас 32 километрийн зайд уг мөнгөний багц олдсон бөгөөд тухайн үеийн мөнгөний серийн дугаарууд нь бүгдээрээ 20 доллартай тэнцэж байв. Холбооны мөрдөх товчоо 2016 онд мөрдөн байцаалтаа албан ёсоор зогсоов.

Уг хэрэг олон тооны дуу, ном, кино болж Дан Купер хуурамч нэрт дээрэмчин ардын баатар болсон юм. Тухайн үед энэ хэрэгт 4 этгээдийг онцгойлон мөрдөж байв. Түүний нэг нь энэ хэргийг удирдан шалгаж байсан Смит болон Вьетнамын ахмад дайчин Роберт Рагсвал ордог. Роберт Рагсвалыг 7 жилийн турш мөрдөж байсан хувийн мөрдөгч саяхан кино хийсэн хэмээж байна.

Энэ хэрэг гарснаас үүдэн Бойнг онгоцны хаалгыг агаарт дэлгэгдэхгүйгээр дахин боловсруулсан байдаг.

Орчуулсан Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.