Нэр бүхий прокурорууд бүлэглэн “Ноёд” группын захирал Г.Буяндоржоос авлига нэхсэн баримтыг дэлгэлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 03-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын иргэн Г.Буяндорж нэр бүхий прокуроруудын авлига нэхсэн  гэх баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод гардуулж өглөө.

Тэрбээр төрийн байгууллагын нэр барьж, бизнес эрхлэгчдийг зохион байгуулалттайгаар айлган сүрдүүлж улмаар их хэмжээний мөнгө нэхэн дарамталж, уг мөнгийг нь өгөөгүй тохиолдолд хэд хэдэн зүйл ангиар яллан компанид нь ноцтой хохирол учруулсан нэр бүхий прокуроруудын  хэргийн талаар дурьдаж, Ерөнхийлөгчид гомдол гаргаж буйгаа мэдэгдсэн юм.

Тэрбээр “Би 1996 оноос хойш 25 жилийн турш бизнес эрхэлж байгаа жирийн нэгэн иргэн. Би хуулийн байгууллагын зарим ажилтнуудын хууль бус үйл ажиллагаа, авлига хээл хахуультай холбоотой байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчид гомдол гаргаж байна. Манай группын охин компани болох компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан. Үүний уршигаар сүүлийн есөн жил хуулийн байгууллагад шалгагдаж, Монгол Улсын шүүхээс миний хэргийг цагаатгасан учир энэ гомдлыг гаргаж байна.

Миний компанийг дээрэмдэж авсан, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан прокуроруудын үйл ажиллагааг онцолж ярих нь зүйтэй байх. Энэ бол нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, Улсын ерөнхий прокурор Ж.Сандагсүрэн, нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор н.Халиун нарын үйл ажиллагаатай холбоотой гомдол байгаа. Тэд зохион байгуулалттайгаар миний хэргийг шалгах явцад НПГ-ын Хяналтын прокурор н.Халиун надаас 100 мянган ам.долларын авлига нэхэж, дарамталсан. Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан учраас түүний санал болгосон гэр бүлийн гишүүний өмгөөлөгчтэй нь очиж, 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа өгөөд, хэрэг ашигтайгаар шийдэгдсэний дараа үлдсэн 90 хувийг нь өгнө гэсэн гэрээ хийсэн. Үүний дараа уг мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн ч, үүний улмаас надад таван зүйл ангиар эрүү үүсгэж, таван удаа 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, би 16 удаагийн шүүх хуралд орж, компанийнхаа 25 тэрбум төгрөгийн хөрөнгийг алдсан. Ийм ноцтой баримтын би зөвхөн нэг баримтыг нь л дурьдаж байна. Сүүлийн үед баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийг дээрэмддэг, төрийн байгууллагын хүчээр айлган сүрдүүлдэг, дарамталдаг ажиллагаанд төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа учраас энэ үйл ажиллагааг зохих хуулийн дагуу шалгах байх хэмээн итгэж, 65 хуудас нотлох баримтыг ЕТГ-ын даргад хүлээлгэн өгч, Ерөнхийлөгчид гомдол гаргаж байна.

Үүнээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газрын зарим мөрдөгч, прокурор, шүүгч нар гээд нийт 22 хүн энэ зохион байгуулалтай ажиллагаанд оролцсон, бүгдийг нь хавсаргасан байгаа. Сэлэнгэ аймгийн мандал сумын сум дундын шүүгч н.Алтанцэцэг, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдын нөлөөнд автан, хууль бус шийдвэр гаргаснаас үүдэж, манай компани 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө алдахад хүрсэн. Энэ бүхнийг харахад, Салхитын мөнгөний ордын хэрэгтэй адилхан схем ажилласан байгаа юм. Хууль шүүхийн байгууллагад бугшсан энэ хууль бус схем шударга хөдөлмөрөөрөөө баялаг бүтээж буй бизнес эрхлэгчдийг хохироож байна" гэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын мөрдөн байцаах газрын албан тушаалтнууд энэ хэрэгт зохион байгуулалттайгаар оролцсон бөгөөд энэ баримтад эдгээр хүмүүсийн нэр албан тушаал, оролцсон байдлыг баримтжуулан хүргүүлж байгаа юм байна. Тэрбээр ирэх 7 хоногт хэвлэлийн хурал зарлаж, дэлгэрэнгүй мэдээлнэ өгнө гэв.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zocnin

      (202.179.27.244) 2020-02-03 16:56
      • 0
      • 0

      ene humuusiig toroos zailuulsan tsagt tor tsebersnine

      Хариулах

    • Zochin

      (64.119.16.247) 2020-02-03 15:35
      • 0
      • 0

      Muusain deeremchdiig bugdiig n shorond n yvuulaarai gej erooe.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.106) 2020-02-03 13:57
      • 0
      • 0

      улс төрийнхөн болон хуулийнханд дээрэмдүүлээгүй хүн монголд байгаа болов уу ер нь. эднийг бид төлсөн татвараараа цалинжуулаад дээрээс нь хамаг байдгаа дээрэмдүүлж байна. төрөөс өөр газар ажиллааагүй мөртлөө тэрбум хадгаламжтай шүүгч прокурорууд, ямар ч баян бизнесмэнээ илүү тансаг цагдаагийн дарга нар. тэр битгий хэл цагдийгийн хурандаа дарга нарын эхнэрүүд гэж баян тарган увайгүй гэж жигтэйхэн анги давхарга бүлэг бий болсон шүү

      Хариулах

    • хаах заваанын

      (66.181.190.233) 2020-02-03 12:44
      • 0
      • 0

      бун балиарын 20-30аараа авилгал авдаг, бур улаан цагаандаа гарсан...энэ мэт хэмлэгдэж хахууль авалцаж егсен бугд илчил, улс авилгал егсенийг нь уучил. Нэгэнт сулжээ тогтсон блхоор егехгуй гээд яахын, авсных нь херенгийг хураагаад

      Хариулах

    • eej

      (103.212.117.136) 2020-02-03 11:13
      • 0
      • 0

      bi ch bs hohirson.sh.sh.g.gazar shuuh 2 hamtarch ajilj nogoo taldaa ashigtaigaar erguulj ogdog um bn lee

      Хариулах

    • Зочин

      (107.72.176.75) 2020-02-03 10:44
      • 0
      • 0

      Aaimaar

      Хариулах