
Энэ сарын 3-нд Засгийн газрын дэргэдэх агентлагуудад шилдгийн шилдэг шагнал гардуулах ёслол болж есөн агентлагийн нэр тодорсон билээ. Шилдэг агентлагт Газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Татварын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Иргэний харьяалал Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хөрөнгө оруулалтын газрууд тодорсон юм.
Гэвч төдөлгүй эдгээр Агентлагуудын дарга нарыг “авилга” өгч аваргалсан гэх шуугиан дэгдэж, шагналыг хурааж торгох арга хэмжээг авна гэх болсон.
Тэгвэл эдгээр дарга нарыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-т хүсэлт гаргаж шалгуулахаар боллоо.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505