"Их-7" Хятадын Нэг бүс-Нэг зам санаачилгатай өрсөлдөхөөр төлөвлөжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 13-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

"Их-7" - гийн удирдагчид Хятадын Нэг бүс-Нэг зам санаачлагатай өрсөлдөхөөр төлөвлөжээ. Тус төлөвлөгөөний дагуу АНУ тэргүүтэй "Их-7" - гийн улс орнууд бага болон дунд орлоготой улс орнуудын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ба Хятадын Нэг бүс-Нэг зам санаачилгын хүрээнд баригдсан дэд бүтцүүдтэй харьцуулахад өндөр чанартай байх гэнэ. 

Бээжингийн санхүүжилтээр Нэг бүс-Нэг зам санаачилгын хүрээнд дэлхийн олон улс орнуудад төмөр зам, автомашины зам, боомтууд баригдсан билээ. 

Гэсэн хэдий ч Бээжингийн Нэг бүс-Нэг зам санаачилга нь улс орнуудыг их хэмжээний өрөнд автуулж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. 

Английн Корнуоллд уулзаж буй "Их-7" - гийн орнууд "дээд зэрэглэлийн, стандарт өндөртэй, ил тод" хамтын ажиллагааг санал болгохоо мэдэгджээ. 

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель "Их-7" дээрх санаачилгын хүрээнд зарцуулах төсвөө танилцуулах үе шатанд хүрээгүй байгаа гэдгийн онцолжээ. 

Түүнээс гадна "Их-7" коронавирусын цар тахлын улмаас хүмүүнлэгийн болон эдийн засгийн салбарт үүссэн  гамшиг давтагдахаас сэргийлэх зорилгоор ирээдүйд гарч болох цар тахлуудыг зогсоох төлөвлөгөө боловсруулжээ. 

Үүнд ирээдүйд гарч болзошгүй халдварт  өвчний эсрэг вакциныг бүтээх, вакцинд зөвшөөрөл олгох явдлыг түргэвчилж, уг ажлыг 100-гаас цөөн хоногт багтаах, ажиглалт хяналтын системийг сайжруулах, ДЭМБ-ыг дэмжих зэрэг санаачлагууд багтжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.