В.Путин АНУ-ын Ерөнхийлөгчтэй А.Навальныйгийн тухай ярилцахгүй гэжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 12-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйгийн тухай ярилцахгүй гэдгийг В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгжээ.

Тэрээр, "Тэр хүний талаар яриад байх зүйл байхгүй. Шоронд ялаа эдэлж байгаа тэр хүний асуудал бол хоёр улсын харилцааны асуудал биш." хэмээн онцолжээ. 

Тэгвэл АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Жо Байден хүний эрхийн асуудалд өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцолж, Ж. Байден В. Путинтэй уулзах үеэрээ уг асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн талаар мэдэгдсэн юм. Үүнд АНУ-ын иргэд болон  А. Навальныйгийн асуудал багтах аж. 

Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт энэ сарын 16-нд Женевийн Ла Гранж нэртэй эдлэн газарт болох ба уулзалт болох өдөр Женев хотын иргэдийг ажил руугаа явалгүй гэрээсээ ажиллахыг зөвлөжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/kremlin

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.