АНУ-ын Батлан хамгаалахын яам Украинд 150 сая ам. долларын дэмжлэг үзүүлнэ

Twitter Print
2021 оны 06-р сар 12-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Батлан хамгаалахын яам Украины батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх, тус салбарт сургалт зөвлөгөө явуулахад зориулж 150 сая ам. долларын дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ. 

Украины аюулгүй байдлыг хангах хамтын санаачилгын хүрээнд АНУ Украины зэвсэгт хүчинд улсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, хилээ хамгаалж, НАТО-той харилцаагаа сайжруулахад нь туслах  зорилгоор АНУ-ын Батлан хамгаалахын яам Украины батлан хамгаалахын салбарт 150 сая ам. долларын дэмжлэг үзүүлж байгаа аж. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д талархаж буйгаа илэрхийлэн, "Цагаан ордны зүгээс Украины армийн батлан хамгаалах чадварыг бэхжүүлж, манай цэргүүдийн амийг аврах явдалд явдалд чухал хувь нэмэр оруулж байгаад талархаж байна." хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ. 

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар холбогдох үеэрээ Украин улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг хамгаалах явдлыг, Украины Евро-Атлантын бүс нутагт нэгдэх явдлыг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлэн, Киевт НАТО-гийн гишүүнчлэл олгоход шаардлагатай төлөвлөгөөний ач холбогдлыг онцолжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.