Израилийн Ерөнхий сайдаар Нафтали Бенетт томилогдлоо

Twitter Print
2021 оны 06-р сар 14-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Израилийн парламент эвслийн шинэ засгийн газар байгуулахыг дэмжсэнээр Ерөнхий сайд Беньямин Нетаньяху албан тушаалаасаа бууж, Нафтали Бенетт Израилийн шинэ Ерөнхий сайдаар томилогдлоо. Беньямин Нетаньяхугийн хувьд Израилийн Ерөнхий сайдын албан тушаалд 1996-1999, 2009-2021 он хүртэл 5 удаа томилогдон ажилласан билээ.

Эвслийн шинэ засгийн газрыг тэргүүлэх Нафтали Бенетт Еш Атид намтай хийсэн зөвшилцлийн дагуу Израилийн Ерөнхий сайдаар 2023 он хүртэл ажиллах ба 2023 онд төрийн эрхийг Еш Атид намын тэргүүн Яир Лапидад шилжүүлэх аж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн шинэ Ерөнхий сайдад илгээсэн мэндчилгээндээ Нафтали Бенетттэй хамтран ажиллахаа тэсэн ядан хүлээж байгаагаа онцолжээ.

Израилийн эвслийн шинэ засгийн газарт багтсан намууд нь өөр өөр үзэл бодол, чиг баримтлалтай нь Израилийн 73 жилийн түүхэнд урьд өмнө нь байгаагүй онцлог засгийн газар болж байна.

Түүнээс гадна Израилийн засгийн газар түүхэндээ анх удаа эмэгтэй 9 сайдтай болжээ. Нафтали Бенеттийн засгийн газарт Арабын бие даасан Раам нам багтсан ба Арабын Раам болон Арабын бус Израилийн зүүний намууд хооронд Палестины тал дээр санал зөрөлдөх асуудал их гарах төлөвтэй байна.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Нафтали Бенетт засгийн газар нь маргаантай асуудлуудаас зайлсхийж, зөвшилцөлд хүрч болох эдийн засаг, коронавирусын цар тахал зэрэг асуудлууд дээр илүү анхаарах болно гэжээ. Тэрээр, "Хэнийг ч үзэл бодлоосоо ухар гэж хэлээгүй. Бид биелэх боломжгүй зүйл дээр маргалдахаас илүү биелүүлж болох зүйлүүд дээр илүү анхаарах болно." хэмээн онцолжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-middle-east

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.