Тэмцдэггүй ард түмэн мөхөж, урсдаггүй ус ширгэдэг...

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Залуусаа эх орныхоо төлөө тэмцэхгүй бол эрээн даавуу, идэш уушинд шунаж намагтаа навсайтлаа шигдсэн Улс төрчид, хэдэн олгиарх луйварчдын гарт Газар шороо, Тусгаар тогтнол, Үндэстний аюулгүй байдал алдагдах нь байна..... Нэг гадаад иргэн 180-аад хоногоос дээш амьдраад газар эзэмшинэ, цаашлаад 40-50 жилээр сунгавал цөөнх Монголын минь цус ариун байж чадах уу!!!!!! Алтаа аваад ханахгүй газар шороогоор минь оролдож, хэдэн малчид хүртэл малаа бэлчээхдээ татвар төлөх дээрээ тулна... Хувийн эзэмшил гэх нэрийдлээр нийгмийн юм гэж байхаа болино... Бид эх орондоо боолчлогдоход хүрнэ... Бурхан гуйсан ч өгч үл болох эх орныхоо газар шороог харийн хүмүүст, эх орноо худалдагч ханаж цадахгүй шуналтнуудын хамжиж гаргаж буй газрын хуулийг эсэргүүцье...

Одоо л бид нэгдэхгүй юм бол амаа барих өдөр ирнэ... Цусаар уйлсан ч эх орондоо бид эзэн нь байж чадахгүйд хүрнэ... Үр хүүхдээ бодоод өнөөдрийн идэш уушиндаа ханаж цадахгүй, өөрсдөө гадаадад эдлэн газар, амьдрах нөхцлөө бүрдүүлсэн бүдүүн гэдэстэнгүүтдээ нэгийгээ үзэх цаг болжээ... Бид эх орныхоо төлөө, өөрсдийн эрх ашгийнхаа төлөө айх ёсгүй... Өнөөдөр бидний эрх ашгийг хамгаалах гэж, улс орноо удирдах гэж гарч ирчихээд ингэнэ чинээ санасангүй... Хотонд ороод хонь минийх гэдэг шиг аашилж байгаа ХҮНИЙ АРЬС НӨМӨРСӨН цөөвөр чонуудыг зайлуулж их цэвэрлэгээ хийцгээе...

Залуусаа бид эх орондоо эзэн нь байх ёстой... Дарангуй, бурангуй үзлийг таслан зогсоож, эх орноосоо урвагчдыг хөөн гаргая!!!!! Монголчууд бид тэвчээртэй ард түмэн хэдий ч газар шорооныхоо өмнө тултал тэмцэж ирсэн үүх түүх бидэнд бий... Монгол хүн гэдэг нэрээр халхавч хийж харийн бөгс долоогчдыг УЛС ОРНООСОО хөөн гаргая...

К.Баярхүү

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.