Боргоцой булчирхай

Twitter Print
2021 оны 06-р сар 02-нд 08:33 цагт
Мэдээний зураг,

Энэ булчирхай нь өдрийн цагаар сератонин хэмээх даавар, харин гэрэл багасаж шөнө болоход мелатонин ялгаруулж эхэлдэг. Сератонин нь цусны даралт, мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн байлгахад оролцдог. Хүн тайван амгалан байх нь үүнээс хамаардаг.

Харин мелатонин нь гэрэлгүй үед ялгардаг ба хөхтөн амьтдын биологийн цагны зөв хэвийн ажиллагааг хангадаг байна. Харин унтаж байхад гэрэл тусах ч юм уу компьютер асаалттай байвал энэ дааврын ялгаралт илт багасдаг. Ингээд багасаад байвал чихрийн хоёр дахь хэлбэрийн шижин, түрүү булчирхайн эсвэл хөхний хавдар үүсах урьдал нөхцөл болдог нь тогтоогдсон байна. Хөшигөө битүү хааж харанхуйд унтаж байх хэрэгтэй.

Бясалгал хийхэд энэ булчирхай идэвхждэг. Мөн өглөөний ургах нар,жаргах нарыг ширтэхэд энэ булчирхай бас идэвхиждэг байна. Боргоцой булчирхайд hydroxyapatite хэмээх бодис агуулагддаг байна. Энэ нь яг л болор талст мэт чанартай байдаг гэнэ. Гэхдээ яг тийм хатуу гэдэг утгаар биш. Болор талст нь аливаа энергийн хэлбэлзлийг маш сайн дамжуулдаг бас хадгалдаг чанартай. Яг тийм чанарыг энэ бодис агуулдаг. Тэгэхээр энэ боргоцой маань зүрхнээс ирэх цэвэр ариун сэтгэлийн гэрлийг хүлээн авч цааш улам цэвэр тунгалаг дээд хэлбэлзлийн гэрэл болгодог байна.

Эх сурвалж: Миний эрүүл мэнд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.