
Зургадугаар сарын эхээр Хуа Жибинг хэмээх энэхүү хиймэл оюутан анх удаа Чинхуа их сургуульд элсэн оржээ. Түүнийг анх Бээжинд зохиогдсон 2021 онд BAAI-н хиймэл оюун ухааны бага хурал дээр танилцуулсан ажээ. Тэрээр Цинхуа их сургуулийн Компьютерийн шинжлэх ухааны тэнхимийн инженерийн мэдлэгийн лабораторид суралцаж эхэлжээ. Үүнээс гадна Хуа оюутны үнэмлэх, шуудангийн хайрцагтай ч болжээ.
Хуа Чжибингийг Хятадын боловсруулан хөгжүүлэгчид нь дэлхийн хамгийн хүчирхэг ухаалаг загвар болох "WyDao 2.0" дээр үндэслэн бүтээжээ. Түүний зүс царай болон дуу хоолойг нь хиймэл оюун ухааны загварыг ашиглан бүтээжээ. Хуа бол өргөн цар хүрээний мэдлэгтэй, хүмүүстэй боловсон харьцах чадвартай, хөгжим, яруу найраг, уран зураг зохиж бүтээх чадвартай робот хүн юм.
Одоогийн байдлаар тэр залуу жижигхэн хэвээр ч, хүнээс илүү хурдан өсч байгаа юм. Жишээ нь, одоо түүний хөгжил зургаан настай хүүхдийн түвшинд байгаа бөгөөд ирэх жил 12 настай болно.
Энэхүү роботод зориулсан тусгай сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ. Тусгай ажлын баг нь Хуа Чжибингийн суралцах боломжыг тасралтгүй хангахын тулд түүний томоохон хүрээний загварыг бий болгож гаргахаар төлөвлөөд байна. Ажлын баг нь түүний бүтээлч байдал, ур чадвар, дадал дүй, сэтгэл хөдлөлийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа ажээ.
Орчуулсан: Норзонгийн Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.