Америкчууд интернэтийн үг хэллэгийн толь гаргажээ

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэргэжилтнүүд интернэт орчинд хэрэглэгддэг сонирхолтой үг хэллэгийн толь бичиг эмхэтгэн гаргажээ. Нийт 83 хуудас болсон уг толь бичигт Twitter, Facebook, MySpace зэрэг нийгмийн харилцааны сүлжээнүүдэд өргөн хэрэглэгддэг 3000 англи үг, утга товчлол оруулсан тухай The Washington Post хэвлэлд тэмдэглэсэн байна.

Энгийн ярианы үг хэллэгт огт зохицохгүй эдгээр үгсийн утга санаа олонхи тохиолдолд яг оносон зөв илэрхийлэл болж байгаагийн зэрэгцээ мөн интернэт өргөн хэрэглэгчдийг багагүй гацаанд оруулж, утгыг тайлахын тулд толгой гашилгах хэрэг гардаг байна.

Тухайлбал “BFFLTDDUP” гэсэн үсгийн дарааллыг бид л лав ойлгохгүй. Харин англи хэлээр харилцдаг хүмүүс үүнийг (best friends for life until death do us part – " сайн анд нөхдийг үхэл иртэл юу ч салгахгүй") гэж ойлгодог бөгөөд энэ үг Twitter хуудсанд ердөө 414 удаа ашиглагдсан байна. Харин IITYWIMWYBMAD (if I tell you what it means will you buy me a drink? - " Юу гэдгийг нь хэлж өгвөл чи надад уух юм авч өгөх юм уу?") - 250 удаа, BTWITIAILWY (by the way, I think I am in love with you - "ер нь би чамд хайртай юм шиг байна") – 535 удаа, мөн BTDTGTTSAWIO (been there, done that, got the T-shirt and wore it out - "Үзсээн, аль хэдийнэ мэднэ") гэх утга 47 удаа хэрэглэсэн байх аж.

Энэ мэтийн утгатай маш бага хэрэглэгддэг үг хэллэг, илэрхийлэл маш олон байдгийг олж тогтоосон нь Холбооны мөрдөх товчооны ажилтнууд татвар төлөгчдийн мөнгөөр юу хийж суудаг нь тодорхой болсоныг The Washington Post хэвлэл шүүмжилсэн байна. Энэ нь сүүлийн үеийн интернэтийн хөгжил, технологийн шинэчлэлийн орон зайд төрийн байгууллага хол хоцорч байгааг илтгэн харуулж байгаа бөгөөд тагнуулын ажилтнууд интернэт орчны гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд нилээдгүй их зүйл хийх болсныг харуулж байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.