Улаан цутгалан, хүрхрээ орчимд хамгаалалтын бүс тогтоов

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан, хүрхрээгийн эргэн тойрон 4 кмт “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслөөс хамгаалалтын бүс тогтоожээ.

Хамгаалалтын бүс нь талуудын хамтын ажиллагааны нэг үр дүн юм. Өвөрхангай аймгийн ЗДТГ санхүүжилтийг гаргаж,  нутгийн иргэд, Орхоны Хөндийн Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа, Бат-Өлзий сумын ЗДТГ, Ойн анги хамтран гүйцэтгэжээ. Ингэснээр Хүрхрээний аман дээр байрладаг байсан аялал жуулчлалын баазууд, эко-гэрүүд уг хамгаалалтын бүсээс гадагш нүүж байрлав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.