"Улаан бурхан" өвчнийг таслан зогсоосон анхны улсын нэгээр Монгол Улс шалгарлаа

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

Монгол улс  1993 оноос хойш жилд 2 удаа дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулж байгаа. Энэ дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх товлолын вакцинаас ямар нэг шалтгаанаар  хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулдаг.

Энэ аяныг жилд 2 удаа 5 дугаар сар болон 10 саруудад зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 5 сард зохион байгуулагдах байсан дархлаажуулалтын 10 хоног энэ сарын 26, 27-нд болох юм байна.  

Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар Номхон далайн баруун бүсийн 39 орны анхны 4 орны нэгээр манай улс тодорсон байна. Энэхүү шагналыг дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөний үеэр үеэр гардуулах аж.

Зөвлөгөөнд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний асуудал хариуцсан захирал, Номхон далайн баруун эргийн бүсийн дархлаажуулалтын багийн ахлагч болон бусад төлөөлөгчид оролцох юм байна.

Мөн  Ерөнхий сайд  Н.Алтанхуяг оролцож батламжийг хүлээн авах юм байна. Үүний зэрэгцээ зөвлөгөөнөөр  дархлаажуулалтын үр дүн, ололт амжилтаа хэлэлцэж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний чиглэлийг гаргах  юм байна.

Тус зөвлөгөөнийг ЭМЯ, ХӨСҮТ хамтран зохион байгуулах бөгөөд, ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сан дэмжлэг үзүүлж оролцож байгаа  бөгөөд ЖАЙКА олон улсын байгууллага, аймаг, орон нутаг, нийслэл дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагын 320 гаруй төлөөлөгчид оролцохоор болсон байна.

 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.