8 настай хүү цуглуулсан мөнгөөрөө хүүхдүүдийн өрийг даржээ

Twitter Print
2020 оны 02-р сар 05-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Америкийн Вашингтон мужийн Ванкувер хотод амьдардаг 8 настай Кеони Чин түлхүүрний оосор хийж зарсан мөнгөөрөө сургуулийнхаа цайны газарт өртэй хүүхдүүдийн өрийг төлж барагдуулжээ.

Сургуулийнх нь зүгээс зохион байгуулсан "Сайхан сэтгэлийн 7 хоног" хөтөлбөрөөр тэрээр ээж аав болон эмээ өвөөгийнхөө хамтаар 300 гаруй ширхэг түлхүүрний оосор хийж заржээ. Кеони Чин түлхүүрний оосор зарж цуглуулсан 4015 ам. доллараараа өөрийн сурдаг сургуулийн болон зургаан өөр бага сургуулийн хүүхдүүдийн цайны газарт тавьсан өрийг төлж барагдуулсан байна.

Америкийн бага сургуулиудын үдийн хоол дунджаар 2 ам. долларын үнэтэй байдаг ба зарим айлын хүүхдүүд үдийн цайныхаа мөнгийг өгч чадалгүй, сургуулийнхаа цайны газарт өр тавьж хооллоход хүрдэг аж. Кеони Чин "Сайхан сэтгэлийн 7 хоног" - оор онцгой зүйл хийж, бусдад туслахыг хүссэн гэдгээ илэрхийлсэн ба түүний ээжийн ярьснаар хүү нь Америк хөл бөмбөгийн тамирчин Ричард Шерманаас жишээ авсан гэнэ.

Boy pays off the lunch debt for his entire school-н зурган илэрц"

Ричард Шерман сурагчдын цайны газарт тавьсан өрийг барагдуулахын тулд 27 мянган ам. доллар хандивлаж байсан аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.