Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж, ялалт байгууллаа

Twitter Print
2021 оны 12-р сар 25-нд 08:27 цагт
Мэдээний зураг,

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр /2021.12.24/ мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ. Тэрбээр WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөө Оросын тамирчин Сослан Баевтай тулалдаж, 8 үе илүүрхэж итгэл төгс, илт давуу давамгайлж WBA Asia Champion бүсийн эзэн боллоо.

Э.Цэндбаатар сонирхогчдын боксоос албан ёсоор зодог тайлж буйгаа зарлаж, мэргэжлийн бокст орсон билээ.

Өдгөө 25 настай сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатарын хувьд энэ сарын эхээр Москваг зорьж, бэлтгэл сургуулилтаа хийж байсан юм. Харин түүний өрсөлдөгч осет залуу Сослан Баевын хувьд 25 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулжээ.

Э.Цэндбаатар нь 2019 оны сонирхогчдын боксын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнээс гадна 2018 оны Жакартагийн Азийн наадмаас алт, 2019, 2021 онуудын Азийн аваргаас дараалан алтан медаль тус тус хүртэж байв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (103.229.123.204) 2021-12-25 11:14
      • 0
      • 0

      Мундаг байлаа Боксын холбоо ялихгүй шалтгаан гарган холбооноосоо гаргасандаа ич ич Бадрууган Нямбаатараа

      Хариулах