ШУТС-гийн захирал асан Д.Энхжаргал дүүгээ ажилд авахын тулд овгийг нь сольж, хуурамч бичиг баримт бүрдүүлжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 05-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

“Шинжлэх ухаан технологийн сан”-ын захирлын үүргийг 2016 оны 11 сараас 2019 оны 1 сар хүртэл Дамдингийн Энхжаргал гэгч эмэгтэй удирдсан. Тэрээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нартай МАХН-д байх үеэс нь хамтарч, улс төр хийх болжээ.

Энэ сангийн захирлаар ажиллах хугацаандаа тэрээр салбарын сайдын бүрэн эрхэд халдаж, “Шинжлэх ухаан технологийн сан”-ын бүтцэд өөрчлөлт оруулан “Орон тооны бус зөвлөл” гэгчийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тэдэнд олгосон урамшуулал нэрээр 7,5 сая төгрөгийг төсвөөс гаргуулсан ч ямар ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй. Мөн тухайн байгууллагад огт ажилладаггүй хүнд цалин бодуулж авчээ.

Тухайлбал, Шинжлэх ухаан технологийн санд огт ажилладаггүй хүнийг техникчийн орон тоонд давхардуулан томилж, 3,8 сая төгрөг төсвөөс олгосон байна. Захирал Дамдингийн Энхжаргал нь өөрийн төрсөн дүү Дамдингийн Амгалан-Энхийг 2016.12.13-ны өдөр “Шинжлэх ухаан технологийн сан”-д мэргэжилтнээр өөрөө тушаал гаргаж авахдаа овгийг нь зориудаар Дамирангийн Амгалан-Энх болгон өөрчилж, хуурамчаар бичиг баримт үйлдэн, сарын 536 мянган төгрөгийн цалин төсвөөс олгосон байна

Мөн тэрээр захиалгат төсөл хэрэгжүүлэх 89 сая төгрөгийн гэрээнд санхүүжүүлэгчийг төлөөлж,гарын үсэг зурсан атлаа төслийн багт өөрөө гүйцэтгэгчээр орж ажиллан ашиг сонирхолын зөрчил үүсгэжээ. Энэ мэтчилэнгээр хууль зөрчиж 130 орчим сая төгрөгийн хохирол улсад учруулсан ч ямар ч хариуцлага хүлээгээгүй учраас түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх гомдлыг холбогдох газруудад гаргаад байгаа юм.

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.