Apple компани ОХУ-д бүтээгдэхүүн борлуулалтаа зогсоолоо

Twitter Print
2022 оны 03-р сар 02-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Украин дахь түрэмгийллийг эсэргүүцэж улс орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тогтоосоор байна.

Америкийн Universal Pictures кино студи ОХУ-ын кинотеатруудад кино нийлүүлэхээ зогсоож байгаагаа мэдэгджээ.

Олон улсын авто спортын холбоо ОХУ болон Беларусьт тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглоод байна.

Apple компани ОХУ-д бүтээгдэхүүнээ борлуулахаа зогсоож, ОХУ руу экспорт хийхээ больж байгаагаа мэдэгджээ.

BMW, Audi, Skoda, Volkswagen, Bentley, Lamborghini, Ducati, Jaguar болон Land Rover компани ОХУ-д автомашин нийлүүлэхээ зогсоож байна.

Олон улсын Цанын спортын холбоо ОХУ-ын цанын тамирчдыг тэмцээн уралдаанд оролцохыг нь хоригложээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.237) 2020-07-21 12:14
      • 0
      • 0

      сургуулийг хичээллүүлмээр байна. хүүхдүүд зэлүүдэж багш нар чинь сул цалин завтай болчихсон архидахаас өөрийг хийхээ болилоо

      Хариулах