Дэлхийн хамгийн баян зохиолчдийн нэг Стивен Кинг 14 долларын хуримын бөгжтэй гэрлэж байв

Twitter Print
2021 оны 06-р сар 16-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

"1970 оны зуны нэг орой хажуудаа сууж байсан охинтой гэрлэхийг үнэхээр хүсч байсан юм. Зориг гарган, "надтай гэрлээч" хэмээн хэлсэн бөгөөд "Бид энэ тухай өглөө ярилцах болно" гэсэн хариулт сонсож билээ. Одоо л хэрэгтэй байна, өглөө гэрлэх тухай ярилцах нь тийм ч сайн санаа биш, тэр байтугай муу үг ч сонсож магад гэж хэлсэн боловч тэр зөвшөөрөхгүй хэвээр байв.

Табита Спрюс сургуулиа төгсөөгүй хичээл дуусаагүй байсан. Би сургууль төгссөн боловч багшийн ажилд орж чадаагүйгээр барахгүй үйлдвэрийн угаалгын газар ажиллаж, амьжиргааны түвшингээс тун доогуур цалин авдаг, бас оюутны зээлтэй, хуримтлалгүй, тэтгэмжгүй байсан. Надад хоёр хос дотуур хувцас, хоёр жинсэн өмд, ганц гутал, түүгээр барахгүй архины асуудал байсан. Бид 1971 оны 1-р сарын 2-ны өдрийг товлов.

Тэр намар бид Таббигийн амьдардаг олд таун хотоос Daze-ийн алдартай үнэт эдлэлийн дэлгүүр байрладаг Бангор руу очихоор автобусанд суув. Худалдаанд байгаа хамгийн хямд хоёр хуримын бөгжийг үзэхийг хүссэн юм. Худалдагч 15 доллар хэмээгээд, нимгэн алтан судлууд үзүүлэв. Би дугуйчны гинжээр жинсэн өмднийхөө гогцоонд бэхлэгдсэн түрийвчнээсээ нямбай хийсэн мөнгөө гаргаж ирж тооцоо хийсэн юм. Гэр лүүгээ харих замдаа автобусанд "бидний хуруун дээр бөгжний ул мөр үүрд үлдэнэ гэж мөрийцье" гэж хэлсэн юм.

Арван долоо хоногийн дараа бид эдгээр бөгжийг бие биенийхээ хуруунд зүүж өгсөн. Миний өмссөн костюм миний хувьд хэтэрхий том байсан нь ирээдүйн хүргэн ахаасаа зээлж авсан байсанд юм. Жерри Гарсиа өөрөө миний зангиагаар бахархаж байсан. Шинэ эхнэр маань хэдэн сарын өмнө найзынхаа хуриманд өмссөн цэнхэр өмдөө өмссөн байв. Тэр гоёмсог байсан юм. Бид утаагаар нь амьсгалдаг, бас хурдны хайрцагтай хуучирч буй Буик хэмээх миний машинаар хуримын хүлээн авалт руу явлаа. Би зүүн гартаа байгаа хуримын бөгжийг эрхий хуруугаараа имэрсээр.

Гурав билүү таван жилийн дараа Табби аяга тавгаа угааж байх үед бөгж нь хуруунаас нь мултарч, ус зайлуулах нүхэнд унав. Би ус зайлуулах хоолойны залгаасыг нь олчих гээд зөндөө ухан хайсан ч тэндээс үсний хавчаар л олдсон. Бөгж алга болов. Гэхдээ шинэ, илүү гоёмсог бөгж нэгийг нь худалдаж авч болох байсан ч тэр анхны бөгжөө алдсандаа гашуун нулимс дуслуулан уйлсаар байв. Анхны бөгж найман долларын үнэтэй ч маш их унэ цэнэ хадгалж байсан юм. Карьерын хувьд амьдрал надад сайн хандсан. Би бестселлер бичиж, олон сая доллар олсон.

Би эхнэртээ гялалзсан эдлэл зүүлгэсэн ч өөрийнхөө хямдхан бөгжийг зүүн гараасаа салгаагүй. Бөгж нь бидний хэрхэн амьдарч байсныг сануулдаг гурван өрөө жижиг орон сууц, муу ажилладаг зуух, дуу чимээ ихтэй хөргөгч, шалны хавтангууд, өвлийн хур тунадастай байшин, шөнийн гудамжны чимээ шуугиан, угаалтуурын дээр зурагт хуудас...

Нэг өдөр найз маань Бөгжийг харснаа,

Яагаад ч юм ирээдүйн талаар бодоход хүргэдэг, бид юу байсан билээ. Тиймээ бараг юу ч биш байсан, бид юу байснаа санахыг хүсээгүй хараал идсэн ч сайн залуус л байсан гэсэн. Аливаа зүйлийн үнэ, заавал ижил зүйл байх албагүй гэдгийг мартах боломжгүй.

Одоо 42 жил болж байна. Түүний ул мөр үлдэх л болно доо.

Стивен Кинг, Табита Спрюс

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.