Индонезид газар хөдлөлтийн улмаас 162 хүн амиа алдлаа

Twitter Print
2022 оны 11-р сар 22-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Индонезийн Жава арал дээр болсон газар хөдлөлтийн улмаас багадаа 162 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн бэртжээ. АНУ-ын Geological Survey агентлагийн мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн голомт Баруун Жава мужийн Чианжур хотод, 10 км гүнд бүртгэгдсэн ба 5.6 магнитудын хүчтэй байжээ.

Аврагчид нурангин доор гацсан иргэдийг гаргаж авахын тулд шөнийн турш ажиллажээ. Газар хөдлөлт нь хүн амын нягтаршил өндөртэй, хөрсний нуралт үүсэх өндөр эрсдэлтэй бүс нутагт болсон нь байшин барилгууд олноор нурахад хүргэсэн байна.

Баруун Жава мужийн захирагч Ридван Камилын мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас 326 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны дийлэнх ясны хугаралтай гэж оношлогджээ. Түүний хэлж байгаагаар нурангин доор гацсан өөр олон иргэд байгаа ба албаны хүмүүс бэртсэн болон амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

Газар хөдлөлтийн улмаас 13 мянга гаруй хүн орон гэргүй болж, 2200 гаруй байшин барилга нуржээ. Баруун Жава мужийн эмнэлэг газар хөдлөлтийн улмаас цахилгаан эрчим хүчгүй болсонтой холбоотойгоор иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ эмнэлгийн гадаа, автомашины зогсоол дээр авахад хүрчээ.

Ридван Камил өөрийн твиттер хуудаснаа цахилгаан эрчим хүчний сүлжээг бүрэн сэргээхэд 3 өдөр болно хэмээн бичсэн байна.

Түүнчлэн үүрэн телефоны сүлжээ муу байгаагаас зарим ажил саатаж байгаа гэжээ. Газар хөдлөлтийн чичиргээ Чианжур хотоос 100 км зайд байрлах нийслэл Жакарта хотод мэдрэгдсэн ба чичирхийлэл мэдрэгдсэний дараа оффисын олон давхар барилгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

Индонези улс Номхон далайн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг учраас тус улсад газар хөдлөлт болон цунами их болдог.

2018 онд л гэхэд Сулавеси арал дээр болсон газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн амь үрэгдэж байсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (129.205.124.224) 2022-11-23 13:23
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR. PRADHAN

      (129.205.124.224) 2022-11-23 13:23
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах