Ялалтын баярын 75 жилийн ойн парад

Twitter Print
2020 оны 06-р сар 24-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Нацист Германыг Зөвлөлтийн арми ялсаны 75 жилийн ойн баярын парадад цэргийн 13 мянган албан хаагч, хуурай газрын 234 нэгж цэргийн машин техник, 75 онгоц, нисдэг тэрэг оролцоно. Ялалтын парадын үеэр Улаан талбай дээгүүр цэргийн 40 нэгж бүрэлдэхүүн жагсах ба тэдгээрийн 11 нь Дэлхийн 2-р дайны үеийн дүрэмт хувцас, зэр зэвсэг болон туг далбааг харуулах аж. Түүнчлэн парадад 12 орны цэргийн албан хаагчид оролцоно гэдгийг мэдэгдсэн билээ.

Цэргийн машин техникийн хэсгийг домогт Т-34 танк нээх бөгөөд Ялалтын парадад оролцох 234 нэгж машин техникээс 24-ийг нь олон нийт анх удаагаа харах аж. Ялалтын парадны агаарын үзүүлбэрт 55 онгоц, 20 нисдэг тэрэг оролцох ба алдарт Стрижи болон Русские Витязи нислэгийн багууд үзүүлбэр үзүүлж, парадын төгсгөлд 6 нэгж Су-25 дайрагч онгоц тэнгэрт ОХУ-ын далбааг зурна. Ялалтын парадны үеэр 6 мянга орчим албан хаагч хэв журам сахих ба Ялалтын парадад бусад улс орны удирдагчид, ахмад дайчдаас гадна коронавирусын цар тахлын үеэр ажилласан эмч эмнэлгийн ажилчид, сайн дурын ажилчдыг тусгайлан урьсан байна.

Эх сурвалж: RIA.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.