Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдэд өдрийн 3 удаа хяналт тавьж ажиллана

Twitter Print
2020 оны 03-р сар 31-нд 16:14 цагт
Мэдээний зураг,

2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд Цагааннуур боомтоор хил нэвтэрч ирсэн иргэдийг тусгаарлан, ажиглах байрнаас гэрийн тусгаарлалтад шилжиж байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчид хамтран өдрийн 3 удаа хяналт тавьж, гэрээс гарахгүй, өөрийгөө гэрт тусгаарлах тухай зөвлөгөө өгч ажиллаж байна.

Иймд гэртээ тусгаарлагдсан иргэд биеийн халуунаа өөрөө өдөрт 3 удаа хэмжиж харьяалах сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид утсаар болон цахимаар холбогдохыг мөн гэрээс гарахгүй, хөдөлгөөний хийхгүй, зочин урихгүй байхыг МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.