Гутранги байж, шинэ зүйл сурахаас зайлсхийснээр тархи аажим зэвэрдэг

Twitter Print
2021 оны 06-р сар 16-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Бидний тархи толгой, ухаан санаа сэргэг, залуу байх нь тэднийг хэр их ажиллуулж, ачаалал өгч буйгаас шууд хамаардаг. Тархины эд эсүүдийг сэргээх, шинэчлэх гол арга нь шинэ зүйл сурах, аялах, ямар нэг зүйлд дурлаж сонирхох зэрэг байдаг.

Гутранги байж, шинэ зүйл сурахаас зайлсхийснээр тархи маань өнөөх л өдөр тутмын хийдэг ажлаа, элдэв асуудлаа бодсоор, аажим зэвэрдэг. Яг л компьютерийн байнга ашигладаг хэдхэн програм нь ачааллаад, вирустэж бариад, сүүлдээ гацдаг болж шинээр форматлахаас өөр аргагүй болдогтой яг адил. Тэгсэн хэдий ч хард дискний бусад чөлөөтэй хэсэг нь огтхон ашиглагдаагүй унтаа байсаар атал тийм явдал гардаг.

Харин ямар нэгэн зүйл шинээр сурах, сонирхон шимтэж эхлэхэд хэт ачаалалтай байгаа программууд ачаалал нь багасч, шинээр ашиглагдаагүй байсан горим, санах ой, функцууд идэвхждэг.

Гэхдээ тархиа бүрэн хэмжээнд идэвхжүүлж, унтаа байгаа бүхий л чадвар бололцоог ашиглахыг хүсвэл харин өөр зүйл хийх шаардлагатай байдаг. Энэ бол бясалгал.

Бясалгалын үед нөгөө хэдэн хэт ачаалалтай горимууд нам гүм болж чаддаг төдийгүй, бусад санах ой, хэзээ ч ашиглагдаж байгаагүй програмууд сэргэж, тэдний оршин байгааг бид олж мэддэг. Товчхондоо бид өөрсдийн компьютерийг бүрэн хэмжээнд ашиглаж эхэлнэ.

Бясалгалаар бид ердөө сэтгэл санаагаа тайвшруулах, сөрөг бодлоос салж, эерэг болохоос гадна, өөртөө байгаа хэзээ ч давтагдашгүй авъяас чадвар, боломжуудыг нээх, тэдгээрийг ашиглах боломж нээгддэг.

Харин хангалттай сайн үр дүнд хүрэхэд бясалгалд маань сахилга баттай байх шаардлага гардаг.

Одоо цагт хүн бүр чадах мэдэх хэмжээндээ бясалгал төвлөрөл хийж сурах нь бидний амьдрал, хамтдаа бүтээж буй энэ нийгэмд маань эерэг, тайван, хүнлэг сайхан харилцаа үүсэх, бие биенээ хүндэтгэж харилцдаг болж хүмүүжих чухал нэгэн суурь болж чадна...

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.