Сунгалтын ач тус

Twitter Print
2022 оны 10-р сар 04-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

СУНГАЛТЫН АЧ ТУС:

1. Хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлж, уян хатан болно.

Дасгал хийхээс өмнө, дараа болон дасгал хийх явцдаа тогтмол сунгалтын дасгалуудыг давхар хийснээр таны биеийн хөгжил улам сайжирна. Хөдөлгөөний далайц нэмэгдэнэ гэдэг нь таны үенүүд илүү сайн, зөв ажиллаж, та булчингаа илүү сайн удирдаж сурч эхэлнэ гэсэн үг. Таны биеийн уян хатан байдал сайжирч булчин амархан цуцах, гэмтэхээс сэргийлнэ.

2. Гэмтэл бэртлээс хамгаална.

Сунгалтын дасгал нь үе, булчин, шөрмөс, холбогч эдийн гэмтэл бэртлээс бие махбодыг хамгаалдаг. Сунгалт сайн хийсэн үе, булчингууд нь хүний биеийн эрүүл байх үндэс бөгөөд гэмтэл бэртэл ховор авч, гэмтэл авсан тохиолдолд хурдан эдгэрдэг.

3. Булчингийн ачааллыг багасгана.

Сунгалтын дасгалыг байнга хийх нь булчингийн ачааллыг сулруулж шөрмөс татах, булчин зангирах зэрэг хэт ачааллаас үүсэх хүндрэлээс сэргийлнэ.

4. Биеийн идэвхи, эрч хүч нэмэгдэнэ.

Дасгал хөдөлгөөн, сунгалтыг сайн хийснээр та өөрийн биеийг илүү сайн танин мэдэж, өмнө нь мэдэрдэггүй байсан булчингаа удирдаж чаддаг болж, чаддаггүй байсан хөдөлгөөнөө төвөггүйхэн хийдэг болно. Биеийн эрч хүч нэмэгдэж дасгал хөдөлгөөнд улам дуртай болж байгаагаа мэдрэх хамгийн таатай.

5. Холестролыг бууруулна.

Сунгалт хөдөлгөөн, иогийн дасгал зэрэг нь цусан дахь муу холестролын түвшинг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Мэдээж ийм үр дүнд зөв хооллолттой хослуулан хүрэх нь ойлгомжтой. Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний хослол нь холестролын хэмжээг багасган цусны эргэлтийн нийт системийг дэмжиж, өвчлөл, хөгшрөлөөс сэргийлнэ.

Үндсэн булчин

Туслах булжин

Бусад булчин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.