"Цахилгаан шат уу? Эрүүл мэндийн явган шат уу?" алхалтын зөвлөгөө өгөх өдрийг зохион байгууллаа

Twitter Print
2023 оны 04-р сар 19-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Монгол орон даяар "ЦАГ ГАРГАЯ" үндэсний арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ хүрээнд Монголын явган алхалтын холбооны гишүүдийн зүгээс сайн дурын нэгэн сонирхолтой хөтөлбөрийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хэрэгжүүллээ.

Энэ бол цахилгаан шатаа хүлээж байгаа иргэдэд зориулж "Явган алхалтын ач холбогдлын талаар багахан мэдээлэл, нөхөрсөг зөвлөгөө" өгөх үйл ажиллагаа юм. Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо-ны гишүүд оффис, орон сууц, дэлгүүр, үйлчилгээний төвүүдээр зочилж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгснөөр явган алхах сэдэл өгч, тэдний эрүүл мэндэд бага боловч хувь нэмрээ оруулсанд хүн бүр таатай сайхан хандаж байлаа.

Ялангуяа оффисын ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд өдөрт дунджаар 10-15 минутыг цахилгаан шатанд зориулдаг гэсэн судалгаа байдаг. Нөгөө талаар оффисын ажил хийдэг хүмүүс бичиг цаасанд дарагдаж, ихэнх цагаа бичгийн ширээний ард, компьютерын өмнө ажиллаж, хөдөлгөөн багатай өнгөрүүлдэг. Үүнээс улбаалж хөдөлгөөний дутагдалд орох, хүзүү чилэх, нуруу хөших, гар бадайрах, суудлын өвчин тусах, илүүдэл жинтэй болох, мөн хөдөлгөөний хомсдолын улмаас олон төрлийн өвчин эмгэгт нэрвэгдэж болох суурь нөхцөл бүрддэг.

Тэгвэл? ажлын байран дээрх хамгийн энгийн бөгөөд хялбар төдийгүй дасгал хөдөлгөөнийг дэмжих арга бол цахилгаан шатнаас аль болох татгалзаж, явган шатыг ашиглах явдал бөгөөд энэхүү дадал хэвшлийг бага багаар бүрдүүлэх чухал юм.

Алхалтыг дэмжих 2х2н дүрэм буюу ялангуяа бид дээшээ 2 давхар өгсөх эсвэл доошоо 2 шат буух гэж байгаа бол лифт хүлээж цагаа үрэхийн оронд явган шатыг ашиглачихдаг байх нь эрүүл мэндэд тустай.

Эрүүл мэнддээ ч, экологи, эрчим хүчинд ч хэрэгтэй сонголт байх болно. Цахилгаан шат хүлээх, зорчих цагийг идэвхтэй дасгал хөдөлгөөн болгож явган алхахад зориулцгаая. Хүний биеийн булчингийн 93 хувийг явган алхалтаар ажиллуулж, цусны эргэлтийг сайжруулж, ажлын бүтээмжээ нэмж, бүтээлч сэтгэлгээгээ өсгөж, стрессээ арилгах гээд олон давуу талууд бүрдэх болно.

 

зураг
 

Алхалт олон талын ач тустай. Энэ талаар таныг үнэ төлбөргүй боловч үр дүнтэй, үнэ цэнтэй мэдээллийг авахад алхах дуртай хүмүүсийн нэгдсэн фэйсбүүк групп туслах болно.

Алхалт бол хэнийг ч насаар нь, хүйсээр нь, ур чадвараар, чадал чансаагаар нь, ажил эрхлэлтээр нь, мэргэшил мэргэжлээр нь үл ялгаварлан нэгтгэж чаддаг хүчирхэг үйлдэл юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.