Өлөн боловсруулах үйлдвэрийн таван ажилтан хордож эмнэлэгт хүргэгджээ

Twitter Print
2020 оны 01-р сар 14-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах тогоонд тус үйлдвэрийн гурван ажилтан унасан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 13-ны өдрийн 14:23 цагт өгсөн байна. 

Нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 34 км замыг туулан 14:48 цагт очиход иргэн Б, Ш, Л нарыг тус үйлдвэрийн ажилчид тогооноос гаргасан байсан. Иргэн Б, Ш, Л нарын биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ХЯТҮТ-ийн их эмч  С.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн.

ХЯТҮТ-д эмчлэгдэж буй иргэн Б, Л нарын биеийн байдал хүнд, ухаангүй, иргэн Ш ухаан орсон, биеийн байдал хүндэвтэр байгаа бол мөн тус үйлдвэрийн ажилтан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харьяат З, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат М нарын биеийн байдал дунд зэрэг аж. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.