
Ливид өнгөрсөн амралтын өдрүүдээр Дерна гол дээрх хоёр далан нурснаас болж эрэг дагуу байрлах Дерна хот үерт автаж, олон мянган хүн амь үрэгджээ.
Ливийн зүүн хэсгийг удирдаж буй засгийн газрын төлөөлөгч Мохаммед Абу Ламуша Ливийн төрийн өмчит сувагт өгсөн ярилцлагадаа одоогийн байдлаар үерийн улмаас 5300 гаруй хүн нас барсан нь тогтоогдсон хэмээн мэдэгджээ.
Маш хүчтэй даралттай орж ирсэн голын ус замдаа таарсан болгоноо хамж, далай руу урсгасан байна. Дерна хотын оршуулгын газарт олон зуун цогцос цугларчээ.
Олон Улсын Улаан загалмай болон Улаан хавирган сар нийгэмлэгийн зүгээс амиа алдсан иргэдийн тоо 10 мянгад хүрэх төлөвтэй байгааг онцолсон байна. Тус нийгэмлэгийн төлөөлөгч Тамер Рамадан Женевт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр үерийн гамшгийн үр дагавартай тэмцэхэд олон улсын тусламж дэмжлэг шаардлагатай байгааг онцолжээ.
Норвегийн Дүрвэгчдийн Зөвлөл төрийн бус байгууллагаас мэдээлснээр үерийн улмаас олон арван мянган хүн орон гэргүй болжээ.
Дерна голын даланг нурах аюултай гэдгийг өмнө нь мэргэжилтнүүд анхааруулж байсан ч яг далан нурах үед Дерна хотын оршин суугчдад хэн ч ямар ч анхааруулга өгөөгүй байна.
Нийгмийн сүлжээнд иргэдийн орон гэр үерийн усанд автаж, хотын гудамжаар ус гол шиг урсаж замдаа таарсан автомашинуудыг хамж байгаа бичлэгүүд тавигджээ.
2011 онд Муаммар Каддафийг төрийн эрхээс унагаж, бослого хөдөлгөөн гарснаас хойш Ливи улс хоёр хуваагдсан юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн болон зөвшөөрөгдөөгүй Ливийн хоёр засгийн газар хоёулаа дэд бүтцийн засвар үйлчилгээг хөсөр хаясны үр дагаварыг энэ удаа үерийн гамшиг харууллаа хэмээн ажиглагчид онцолж байна.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Өмхий америкчууд сөнө
(66.181.189.85) 2023-09-13 20:42ГАЙТАЙ АНУ ЫН ГАР ХӨЛ ХҮРСЭН БОЛГОН СҮЙРДЭГ ЭНЭ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙГ АНУ ЭРХ БАРИГЧИД УНАГАН УЛСЫГ ДОТОР НЬ ХАГАРАЛДУУЛЖ ЭЦЭСТ ИЙМ ГАМШИГТ ХҮРГЭЛЭЭ
Хариулах