Өвөрхангайд тусгаарлагдсан иргэн коронавирусийн халдваргүй болох нь тогтоогджээ

Twitter Print
2020 оны 02-р сар 09-нд 18:25 цагт
Мэдээний зураг,

Ѳчигдѳр Өвөрхангайд нэгэн иргэнээс илэрсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу дѳнгѳж сая гарчээ. Тус шинжилгээгээр  коронавирусийн халдвар биш болох нь тогтоогджээ.

Нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч, Шилийн гол аймгаас ирсэн иргэнд коронавирусийн халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэнээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдаад байсан юм. Тэгвэл шинжилгээний хариу дөнгөж сая гарч, уг иргэн коронавирусээр халдварлаагүй болох нь тогтоогдсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ. Харин томуугийн А хүрээний Н3N2 вирус гэж гарчээ. 

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 9.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.