Хятадад 10 хүн тутмын 8 нь ковидын халдвар авчээ

Twitter Print
2023 оны 01-р сар 23-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Хятадын Өвчнийг хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархвар судлаач Ву Зуньюгийн мэдээлснээр БНХАУ-ын 10 иргэн тутмын 8 нь хэдийн коронавирусын халдвар авсан бөгөөд цар тахлын энэ удаагийн давалгаанд тус улсын нийт хүн амын 80 хувь нь өртжээ. 

Олон улсын ажиглагчид Цагаан сарын баярын үеэр хүний хамгийн том нүүдэл гэгддэг Хятадын Цагаан сарын үеийн хөл хөдөлгөөнөөр коронавирусын халдвар хурдацтай тархаж, тус улс коронавирусын цар тахлын 2 дахь давалгаанд өртөж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. 

Үүний хариуд Ву Зунью нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудаснаа Хятадын хүн амын дийлэнх нь хэдийн халдвар авчихсан учраас цар тахлын шинэ давлагаа үүсэх магадлал өчүүхэн жижиг  хэмээн бичжээ. 

Хятадын Тээврийн яам Цагаан сарын баярын амралтын 40 хоногт давхардсан тоогоор 2 тэрбум хүн аялна хэмээн тооцоолсон билээ. Хятадын CCTV сувгаар өнгөрсөн ням гарагт мэдээлснээр Цагаан сарын битүүний өдөр 26 сая хүн аялсны 4.1 сая гаруй нь галт тэргээр, 756 мянга нь онгоцоор зорчсон байна. 

Хятадын замын хөдөлгөөний систем битүүний өдөр 20 сая гаруй хүн авто тээврийн хэрэгслээр зорчсон хэмээн бүртгэсэн нь 2022 оныхоос 55.1 хувиар өссөн үзүүлэлт аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.