АНУ: Вакциндаа бүрэн хамрагдсан иргэд амны хаалтгүй явж болно

Twitter Print
2021 оны 05-р сар 14-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Өвчнийг хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс коронавирусын эсрэг вакциныхаа 2 тунд бүрэн хамрагдаж, 2 дахь тунгаа хийлгээд 14 хоносон иргэд нийтийн тээвэр, онгоц болон эмнэлгээс бусад газарт амны хаалтгүйгээр зорчиж болно гэжээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын хүн амын 35 орчим хувь нь вакциныхаа 2 тунд бүрэн хамрагджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 7-р сарын 4-нд болох Америкийн Тусгаар тогтнолын өдөр гэхэд АНУ-ын хүн амын насанд хүрсэн иргэдийн 70 хувийг вакцины эхний тунд хамруулахаар төлөвлөж байгаа аж. Тэрээр өөрийх твиттер хуудаснаа, "Дүрэм бол маш энгийн, нэг бол вакциндаа хамрагд, үгүй бол вакцинд хамрагдах хүртлээ амны хаалтаа зүү. Сонголт таных." хэмээн бичжээ.

Түүнчлэн АНУ-д Pfizer компанийн коронавирусын эсрэг вакциныг 12-оос 15 насныханд хийхийг зөвшөөрсөнтэй холбоотойгоор 1.7 сая гишүүнтэй АНУ-ын Багш нарын холбооны үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч ирэх намар сургуулиудыг бүрэн нээхийг санал болгожээ.

АНУ-ын хувьд коронавирусын халдварын тохиолдлуудын тоо болон уг вирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа билээ.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world/765899

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.