Цацраг идэвхт "ухаалаг" төхөөрөмж гардууллаа

Twitter Print
2014 оны 04-р сар 08-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын хэрээр манай улс сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсээр байна. Үүнийг бид "ухаалаг" хэмээн нэрлэсээр удаж буй. Өнөөдөр цөмийн энергийн салбарт цацраг хэмжигч ухаалаг төхөөрөмж нэвтрүүлсэн үйл явдал боллоо. DoseRAE 2 хэмээх энэхүү ухаалаг багажтай болсноор цацрагтай ажиллагч хэр хэмжээний тун авч байгааг шууд мэдэх давуу талтай. Хуучин хэрэглэж байсан цацраг хэмжигч буюу дозиметр нь цацрагтай ажиллагч хэр хэмжээний цацрагийн тун авч байгаагаа лабораторид хэмжүүлсний дараа мэдэх боломжтой байсан нь ийнхүү хэрэглэхэд хялбар, цаг хугацаа хэмнэсэн, эрсдэлийг багасгах ач холбогдолтой болж байгаа юм.

2014_04_08004

Энэхүү төхөөрөмжийг Цөмийн энергийн газраас Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Цөмийн онош зүйн тасаг, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлэгийн үндэсний хүрээлэн, Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Төрийн бус байгууллагуудын зарим төлөөллүүдэд гардууллаа. Эдгээр байгууллагууд дээрх электрон цацраг хэмжигчийг ашиглахдаа Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын шинжилгээ тохируулгын лабораторид баталгаажуулж ашиглах юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.