Иргэд өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болж гэр нь усанд урсвал НОБГ очихгүй

Twitter Print
2014 оны 06-р сар 25-нд 16:59 цагт
Мэдээний зураг,

Ойрын өдрүүдэд нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт хоромхон хугацаанд маш хүчтэй аадар орж гудамж талбай усаар дүүрсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд 3000 гаруй айл үерийн аманд буусан гэсэн мэдээлэл бий. Түр зуурын бороо орсон эдгээр өдрүүд энэ сард элбэг байх тул иргэд үер уснаас хамгаалах зурвас байгуулж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас сэрэмжлүүллээ. Манай иргэд нэгэн үеийг бодвол үерийн далан шуудууг сэргээн засч, борооны дараах хог хаягдлыг хот тохижилтынхон цаг тухайд нь цэвэрлэж байгаа нь харагддаг.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Ч.Намсрайжав:

-Ширүүн орсон борооны ус тэр даруйдаа газарт нэвчдэггүй. Шууд урсаж байгаа нь аюултай нөхцөл бүрдэх шинж харагдаж байна. Тиймээс иргэд өөрийнхөө хашаа байшин зусланд болон оршин байгаа газраа ус урсаад ирэх мөн эргийн хонхор газар буусан бол суваг татан аюулгүй байдлаа хангаарай гэж захимаар байна. Түүнээс нэг айл юм уу нэг хэсэг гудамжны 3,4-н айл руу ус урссан гэсэн дуудлагын дагуу манай албан хаагчид очиж чадахгүй. Учир нь галын командын үндсэн үүрэг гүйцэтгэх ажил цалгардаад байна. Тиймээс гал түймэр буюу онцгой асуудал гараагүй тохиолдолд усыг соруулах, шавхаж өгөх  боломж ховор гэдгийг хэлмээр байна.

Цаг агаар орчны шинжилгээний гаргасан мэдээллээр зөвхөн нийслэл төдийгүй Хангайн нурууны  Шаргалжуутын гол үерийн төвшин, Таазын гол үерийн аюултай төвшинг даван үерлэж байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр гол мөрний сав газраар нутаглаж байгаа малчид ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. 

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.