Зүрхнийхээ хэрхэн яаж цохилж байгааг анхааран чагнах ч төвлөрлийн бас нэг арга

Twitter Print
2021 оны 06-р сар 24-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Хийх юм олдохгүй, яахаа мэдэхгүй байгаа найзууд байвал нэг бяцхан зөвөлгөө өгье. Маш энгийн анхаарал төвлөрүүлэх дасгал. Энэ нь хамраар орж гарч буй агаарын урсгал, амьсгалаа ажиглах. Тайван сууж нүдээ аниад, элдэв зүйл бодолгүйгээр зөвхөн агаар хэрхэн урсан орж гарч буйг л ажиглан мэдэрч, биеийн тэр л хэсэгт анхааран сууна гэсэн үг.

Бас зүрхнийхээ үйл ажиллагаа, хэрхэн яаж цохилж байгааг анхааран ажиглах ч бас төвлөрлийн нэг арга болдог.

Хүсвэл бас лааны болон зулын гэрэл ширтэн суух арга ч байдаг. Аль аль нь бидний ухаан санаанд эргэлдэж, сэтгэл зовнил болон, шаардлагагүй хямралыг үүсгэгч бодлоос салах арга юм. Чөлөөтэй цагийг энэ зорилгоор түлхүү ашиглах нь хамгийн өгөөжтэй байх боломжтой шүү.

Зөвхөн хамраар орох гарах амьсгалыг хэрхэн авч гаргах дээр төвлөрөх нь бясалгалын хамгийн анхан шатны эхлэл бөгөөд Анапана гэж нэрлэдэг. Ана- хамраар амьсгал авах, пана- амьсгал гаргах. Их эртний буюу Буддагийн өөрийн хийдэг байсан бясалгал гэсэн.

Чимээ аниргүй газар, өөрийн биеийг хамгийн эвтэйхэн байрлалд байлгаж амаа хааж зөвхөн хамраар амьсгалаа авч гаргах үйл явц дээр төвлөрч өөр зүйл бодохгүй байх хэрэгтэй.

Багадаа 15 минут, цаашдаа аажмаар хугацаагаа ихэсгэж болно. Унтахын өмнө хийвэл нойр сайн хүрч, тайван гүн нойрсуулдаг.

Намхайдоржийн Цогтмандах

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.