А. Навальныйд 9 жилийн хорих ял оноолоо

Twitter Print
2022 оны 03-р сар 23-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Москва хотын Лефартовск дүүргийн шүүх Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг залилангийн гэмт  хэрэгт буруутай гэж үзэн түүнд чанга дэглэмтэй хорих ангид 9 жилийн хорих ял оноож, 1. 2 сая рублийн торгууль ноогдуулжээ. 

А. Навальныйгийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. 

А. Навальныйгийн хувьд жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан бөгөөд Лефортовск дүүргийн шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор түүнийг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлэх аж. 

Түүний өмгөөлөгч Ольга Михайлова БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа А. Навальныйд оноосон 9 жилийн хорих ялын 2 жилийг нь А. Навальный гэрийн хорио, саатуулах байр, жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрүүлсэнд тооцно гэдгийг онцолжээ. 

Өнгөрсөн долоо хоногт прокурор шүүхээс А. Навальныйд чанга дэглэмтэй хорих ангид 13 жил хорих ял оноож, 1. 2 сая рублийн торгууль ноогдуулахыг  хүссэн юм. 

Шүүх хурлын үеэр А. Навальный, "113 жил хорих ял ч байсан хамаагүй, та нар намайг, над шиг хүмүүсийг айлгаж чадахгүй." хэмээн мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.