Их Британи, Америкийн скаутууд арга хэмжээгээ дуусгалгүй эх орон руугаа буцахаа мэдэгджээ

Twitter Print
2023 оны 08-р сар 06-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын баруун өмнөд зүгийн Буан хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн Скаутын Жемборид оролцож буй Их Британи болон АНУ-ын мянга мянган скаутууд цаг агаарын хүн нөхцөл байдал буюу хэт халалтын улмаас арга хэмжээгээ дуусгалгүй эх орон руугаа буцахаа мэдэгджээ.

Энэ долоо хоногт эхэлсэн Дэлхийн Скаутын Жемборил дэлхийн 158 орны 43 мянган скаутууд оролцож байгаагаас Их Британиас хамгийн их буюу 4500 скаут оролцож байгаа аж.

Сүүлийн өдрүүдэд хэт халалтын улмаас тус арга хэмжээнд оролцож буй олон зуун хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. 

Америкийн Скаутын холбооноос цаг агаарын хэт халалт үүнээс үүдэн Дэлхийн Скаутын Жембори зохион байгуулагдаж байгаа газарт үүссэн нөхцөл байдлын улмаас АНУ-ын скаутууд арга хэмжээгээ дуусгаж чадахгүй болсныг мэдэгдсэн байна.

Сингапур улсын скаутууд мөн л уг арга хэмжээнд цаашид оролцох боломжгүй болсноо мэдэгджээ.

Дэлхийн Скаутын хөдөлгөөний байгууллагаас БНСУ-ын засгийн газраас Дэлхийн Скаутын Жембори арга хэмжээг дуусгахыг хүссэн ч Сөүл хэт халалтаас болж үүссэн асуудлуудыг шийдэж, уг арга хэмжээг төлөвлөснийхөө дагуу дуусгахын тулд бүх нөөц бололцоогоо ашиглахаа мэдэгджээ.

25-р Дэлхийн Скаутын Жембориг тойрсон сөрөг мэдээ мэдээллийг бууруулахыг хичээж байсан БНСУ-ын эрх баригчдын хувьд Их Британи болон АНУ-ын скаутууд арга хэмжээгээ дуусгалгүй буцаж байгаа нь томоохон цохилт болж байна.

Өнгөрсөн хэдэн арван жилүүдэд БНСУ олон улсын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, улсынхаа нэр хүндийг өсгөхийг зорьсоор  ирсэн юм. БНСУ-ын засгийн газар эх орондоо хөлбөмбөгийн ДАШТ, Олимпын наадам болон Дэлхийн Экспо зэрэг дэлхийн хамгийн том 3 арга хэмжээг зохион байгуулсан орон болохыг зорьж байгаа ба 2030 онд болох Дэлхийн Экспог өөрийн улсдаа зохион байгуулахаар нэрээ дэвшүүлээд байгаа аж.

Сөүлийн зүгээс Дэлхийн Скаутын Жембори арга хэмжээний нөхцөл байдлын сайжруулахын тулд олон сая ам.долларыг заоцуулаад байгаа ба тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёл эйр кондишнтой автобуснууд, хүйтэн устай машинуудаар хангаж, уг арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа газарт ариутгалын болон эмнэлгийн олон зуун ажилтнуудыг нэмж ажиллуулахыг үүрэг болгожээ.

БНСУ-ын зарим бүс нутагт энэ долоо хоногт агаарын хэм цельсийн 38 хэмээс хэтэрч, эрх баригчид 4 жилийн дараа анх удаа цаг агаарын хэт халалтын анхааруулга гаргаад байна.

Дэлхийн Скаутын Жемборигийн зохион байгуулалтыг хариуцаж байгаа Хүйсийн эрх тэгш байдал, Гэр бүлийн сайд Ким Хён Сук өнгөрсөн баасан гарагт арга хэмжээ болж байгаа газарт сүүдрэвчүүд байршуулах, оролцогчдыг сэрүүцүүлэгч маск, малгай, нарны тос, мөстэй уут зэргээр хангахад зориулж 6.9 тэрбум воны санхүүжилт гаргаж буй талаар мэдэгджээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр хэт халалтын улмаас эмнэлэгт хандсан хүмүүст ор хүрэлцэхгүй байсан, бороо ихээр орсны улмаас газар нь намагтсан, хоол хүнс нь муудсан, ялаа шумуул ихтэй, ариун цэвэр муу байсан зэргээр Дэлхийн Скаутын Жембори шүүмжид өртжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.