Цалин өндөртэй ажлын зарын ард сүлжээ бизнес цэцэглэж байна

Twitter Print
2015 оны 09-р сар 11-нд 14:23 цагт
Мэдээний зураг,

Ажилгүйдэл ядуурал нэмэгдэж байна гэж манайхан ярих дуртай. Гэтэл дутагдал нь бид өөрсдийн хийж чадах ажлаа олж чадахгүйд байгаад байх шиг. Долоо хоногийн хоёр өдөр хэвлэгдэн гардаг зарын сонин, мөн цахим зарын сайтуудад ажлын зараас их юм үнэндээ алга. Ажилд шалгаруулж авна, сургаж авна, ажилд зуучлан, цалин өндөртэй оффис менежэр, даргын туслах, бичиг хэргийн ажилтанзарын төрлүүд харилцан адилгүй. Харамсалтай нь эдгээрээс яг энэ чиглэлээрээ байдаг ажлын байр байна уу гэвэл тун ховор. Анхаарал татам сайхан ажлын байрны нэрний ард гадаадын сүлжээний цэцэглээд нэлээд хугацаа өнгөрч байна.

"Ажилд авна" гэсэн зарын дагуу  очоод уулзахад сүлжээний бизнесийн жинхэнэ хөгжиж байгааг та харах болно.

Тодруулбал, Баруун 4 замд байрлах 4 давхар байр тэр чигтээ сүлжээний байгууллага болсон. Давхар бүрт мэргэжилтэн гэх хэл, амаа билүүдсэн хумсаа будсан эмэгтэйчүүд цалингийн хэмжээг ажилд орохоор ирсэн хүнд тайлбарлана. Уран цэцэн үгээрээ бусдыг урхидаж, тэдэн хүн элсүүлчих, ийм бараа худалдан аваад борлуулчих, эрүүл мэндийн сайн бүтээгдэхүүн гээд л амаа уралдуулан ярьж гарна. Гэхдээ хэзээ ч тэд өөрсдийгөө сүлжээний бизнес эрхлэгчид гэж хэлдэггүй, тэгэж ч боддоггүй.

Үнэхээр өндөр цалин аваад байдаг болов уу гэсэн бяцхан хардлага төрөв. Гэвч бид Монгол Улсдаа амьдарч байж гадаадын хэн ч мэдэхгүй сүлжээний бүтээгдэхүүнийг шүтэн тус компанид хөрөнгө оруулж байгаад харамсмаар.

Ийм байхад бид яаж жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж эдийн засгийн хямралыг даван туулах вэ дээ. Гдаадаас хөрөнгө оруулалт босгож ирж эдийн засгийн хямралыг давах ёстой атал гадны компани шүтэж байгаа нь аюул дагуулж байна. Учир нь хүний биед хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээний байгууллагуудыг цэгцлэх цаг нэгэнт болжээ.

Хүний эрүүл мэндийг хохироосон, сэтгэл санааны хямралд оруулж, нойргүй болгодог гэх шинж тэмдэг сүлжээний эм бэлдмэл хэрэглэсэн хүмүүст нэлээдгүй тохиолдсон байдаг ч манайхан эргэн хаана хандахаа мэдэхгүй хохироод л үлддэг.

Сүлжээний байгууллагуудын бусдад өөрсдийнхөө үйл ажиллагааг мэдэгдүүлэхгүйн тулд хотын төвд хүний анхаарал татахуйц газарт оффис түрээслэн ажиллуулдаг. Тэдний өдөр тутмын ажил нь бусдын тархи угааж өнөөх эм бэлдмэлээ борлуулах норм бий. Сард тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн орлого толгой компанидаа төвлөрүүлж байж цаанаас нь цалин нь бодогдоно. 

Ер нь сүлжээний байгууллагын ажлын байрны зарыг уншихад андашгүй. Амьдрал ахуйг харж үзсэн, тусалж дэмжинэ, цалин өндөр гэсэн утгатайгаар зараа өгдөг. Ямар сайндаа захирлын туслахын ажилд орсон итгэл даах хүнийг байрны зээлд хамруулна, байраар хангана гэсэн тодотголтойгоор иргэдийн анхаарлыг татдаг байна.

Мөн караоке, зочид буудалд зөөгч нэрийн дор биеэ үнэлэгчид олширсоор л байна. Ихэнх зочид буудал, караоке баар цэнгээний газрууд өндөр нам, мэргэжил, яс үндэсээр ялгаварлан гадуурхаж ажилд авна. Царайлаг 18-25 насны гэдэг тодотгол одоо ч хүртэл хэрэгждэг, компаниуд ч хэрэгжүүлдэг. Царайлаг гэж заасны учир нь компанийн нүүр царай гэх боловч цаагуураа биеэ үнэлэгчдийн ажлын байр бэлтгэгдэж байна гэж ойлгож болно. Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн 3-р хороонд Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид эргүүл хийж явахдаа иргэдийн мэдээллээр караокед биеэ үнэлж байсан бүсгүйчүүдийг саатуулсан. 18-23 насны 7 эмэгтэй нь солонгосчуудад биеэ үнэлж байснаа ч хүлээн зөвшөөрсөн.

Ажил хайж буй хэн бүхэнд захихад ажлын байр гэдэг асуусан хүн бүрт цалингийн хэмжээг үнэнээр нь хэлж, сайхан зүйл амладаггүй. Бас цалингийн хэмжээг хэзээ ч ил тод хэлдэггүй аж. Тантай уулзаагүй байж гар утасны цаанаас цалин амлаж тухтай ажлын байр санал болгож байгаа компаниуд сүлжээний байгууллага байдаг гэдгийг л сануулмаар байна. Энэ мэтийн компаниудад хууртахгүй, цагаа дэмий алдахгүй өөрийн хийж чадах ажлаа гололгүйгээр хийх л хэрэгтэй юм. 

Х.Хулан, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.