Бразилын шигшээ баг Токиогийн олимпод оролцох тамирчдаа зарлалаа

Twitter Print
2021 оны 06-р сар 19-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Токио-2020 Олимпийн наадамд эхлэхэд сар гарангийн хугацаа үлдээд байна. Тэгвэл хөл бөмбөгийн төрөлд аваргаа хамгаалагч Бразилын шигшээ баг Олимпийн наадмыг зорих тамирчдаа зарлалаа.

Олимпийн наадмын аваргаа хамгаалахаар зорьж буй Бразилын хөл бөмбөгийн шигшээ баг болох Конфедрасо Брасилейра Де Футбол Олимпийн наадмыг зорих тамирчдаа зарлажээ. Олны анхаарлыг татсан хамгийн сонирхолтой нэр нь Барселона клубд хүчин зүтгэж явсан өдгөө нутгийнхаа Сан Паулод тоглож буй 38 настай Дани Алвес байлаа. Баруун жигүүрийн хамгаалалтад тоглодог тэрээр гурван удаа Аваргуудын лигт түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2015 онд Барселона клубын хамтаар лигийн цом, Европын супер цомд түрүүлсэн.

Мөн түүнтэй хамт Барселона клубд тоглож явсан Малком Токиог зорих тамирчдын нэгээр нэрлэгдсэн бөгөөд одоо тэрээр Оросын премьер лигийн Санкт-Петербург хотын Зенит багт тоглож байна. Бразилийн шигшээ багаас өөр нэгэн онцлох тоглогч нь Бундеслигийн Херта Берлин клубын Матеус Кунха байх нь тэрээр 2019 онд оруулсан гоолоороо Пушкашийн нэрэмжит шагнал хүртэж ур чадвараараа олны нүдийг хужирласан билээ.

Бразилын шигшээ баг Олимпийн наадмын эхний тоглолтоо долдугаар сарын 22-ны өдөр 2016 оны Олимпийн наадмын аман хүзүүнд орсон Германы багтай хийхээр болжээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал
mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.