Ялихгүй юманд ямаан омог

Twitter Print
2020 оны 06-р сар 02-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

Монголчууд "Ялихгүй юманд ямаан омог", "Үхрийн сүүлэнд хутга", "Бөх хүн бүдүүн өвсөнд" хэмээн ярьдаг. Энэ их үнэн үг шүү. Саяхан Аса аваргын тухай "Монгол тулгатны зуун эрхэм" телевизийн нэвтрүүлэг гарлаа. Аса аварга маань "Яагаад та сумог орхих болов?" гэсэн асуултад "Башёгийн үеэр нэгэн ресторанд орсон. Нэг хятад гаралтай нөхөр "Таны хүч бол эх газрын хүч. Та сайн барилдаарай" гэжээ. Энэ үгэнд аварга маань гэнэт дүрэлзэн уурлаж рестораны эзэн өнөөх хятадыг нэг сайн нясалчихаж. Аварга маань "Эх газар" гэдэг үгийг "Хятад" гээд буруу ойлгочихсон юмсанж. Тэгэхлээр монгол хүүхдэд газар зүйн болон түүхийн зөв ойлголтыг монголын сургууль олгож өгөөгүй юм байна гэсэн үг.

"Эх газар" гэдэг үг бол Хятад, Монгол, Казахстан гээд бүх л эх газрын улс орон багтсан тив нутгийг хэлдэг. Япон, Англи улс бол арлын улс. Тэд "Арлын бидэнд эх газраас хэн ч ирж туслахгүй. Иймд бид өөрсдөө хөгжих ёстой гэж үзээд хамгийн түрүүнд том том далайн хөлөг онгоц бүтээгээд төмрийн хүдэр, нүүрс, нефть зэрэг түүхий эдийг эх газраас зөөж аж үйлдвэрээ аль хэдийн байгуулж бүх зүйлийг үйлдвэрлэдэг болоод хөгжчихсон улс. Монголчуудад хуучин нийгэмд заадаг байсан "Хятад бол дайсан" гэсэн хоцрогдсон буруу ойлголт бас аваргын маань тархинд шингэчихсэн байж. Буруу үзэл гэдэг ийм л балагтай золиг юм байна.

Зөв үзэлтэй, зөв ойлголттой байсан бол Аса аварга маань одоо хүртэл барилдах байх байсан. Агуу боломжоо өчүүхэн зүйлээс болж алджээ. Хайран аварга. Харанофүжи аварга ч гэсэн "Чи намайг хүндэлсэнгүй" гээд монгол сумоч залууг пивоны шилээр тархийг нь цохиод нөгөө монгол залуу толгойдоо бөөн оёдол тавиулсан байсан. Монгол хүн харийн оронд амьдарч байхдаа бас бие биендээ дээрэлхүү байдаг аж.

Иймэрхүү ямаан омог, ядаргаатай хэрүүл тэмцлээс болж монголчууд өөдлөхгүй байгаа юм ш дээ. Төр засгийг хар. Аль 2012 онд ашиглалтад орох ёстой Гашуунсухайтын 262 км төмөр замыг Алтанхуягийн засгийн газар зогсоогоод гэрээ, зургаа аль хэдийн хийгээд банкнаас зээл аваад төмөр замаа яг барьж эхэлж байсан MCS ч билүү нэг компаниас бүх зураг, холбогдох баримт энэ тэрийг булаан авч "төр өөрөө төмөр барина аа" гээд зууны бүтээн байгуулалтын хамгийн чухал ажлыг хулхидчихсан аж. Одоо хар даа. Төмөр зам биш овоолоостой шороо үлджээ. Тэр овоолсон шорооны зээлийн төлбөр гэж улс жил бүр 55 тэрбум төгрөг төлдөг гэсэн. Эгийн голын усан цахилгаан станцыг бас л төр тентерийг нь будлиулж юү ч үгүй хоосон үлдсэн аж. Иймэрхүү ямаан омог, хэрүүл тэмцэл бөхчүүдээс эхлээд төрд хүртэл халдварлажээ.

Ямаан омог, ядаргаатай хэрүүл тэмцлээсээ салвал ядуу Монгол маань хөгжинө өө, хөгжинө.

Доржийн СҮХБААТАР

2020.03.2

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.