
Португалийн төвд байрлах жижиг тосгонд 31 жилийн өмнө Боби анх мэндлэхэд түүний эзэн Леонель Коста дөнгөж 8 настай байв. Хайртай нохой нь нэг л өдөр рекорд тогтоож, Гиннесийн номонд дэлхийн хамгийн хөгшин нохой гэж бичигдэнэ гэж Л. Коста төсөөлөөгүй биз.
Боби Рафейру ду Алентежу цэвэр үүлдрийн нохой бөгөөд өнгөрсөн жил түүний 30 насны өдөр болох үед Л. Коста Боби Гиннессийн рекордыг эвдсэн болохыг мэджээ.
1939 онд Австралийн хоньч нохой Блюи 29 нас 5 сартайдаа дэлхийн хамгийн өндөр насалсан нохойгоор нэрлэгдэж, Гиннесийн рекорд тогтоож байжээ.
Л. Коста шаардлагатай бүх бичиг баримтаа Гиннессийн Дэлхийн Рекордод илгээжээ. Ингээд жилийн дараа Боби албан ёсоор дэлхийн хамгийн өндөр насалсан нохойгоор нэрлэгдсэн байна.
2023 оны 2-р сарын 4-ны өдрийн байдлаар Боби 30 нас 269 өдрийн настайд тооцогдож, Гиннессийн Дэлхийн Рекорд Бобийг албан ёсоор хамгийн хөгшин нохойгоор нэрлэж, түүний түүхийг "гайхамшиг" хэмээн дүрсэлжээ.
Бобийг төрөх үед Л. Костагийн гэр бүл олон амьтан тэжээдэг, мөнгө багатай айл байв. Тухайн үед Л. Костагийн аав шинээр төрсөн гөлөгнүүдийг тэжээхийн оронд нүдээ нээхээс нь өмнө газарт булсан аж. Гэтэл Боби түлээнүүдийн ард нуугдан амьд гарсан байсныг нь Л. Коста ах дүү нарынхаа хамт олжээ.
Тэд Бобийг нүдээ нээтэл нь ээж ааваасаа нууцаар тэжээжээ. Рафейру ду Алентежу үүлдрийн нохойнууд дунджаар 12-14 насалдаг ба Боби өндөр насалсан нь хөдөө тайван орчинд, уяулж, гинжлүүлэлгүйгээр амьдарсан, мөн эздийнхээ хийсэн хоолноос иддэгтэй холбоотой хэмээн Л. Коста үзэж байгаа аж. "Мэдээж хайр халамжаар дутаагаагүй нь ч бас үүнд нөлөөлсөн байх" хэмээн Л. Коста инээмсэглэн дурджээ.
Боби зугаалах дуртай хэвээр байгаа ч өндөр наснаасаа болж удаан болж, үс нь шингэрч, хараа нь мууджээ.
“Гиннесийн номд бүртгэгдсэнээс нь хойш олон хүн ирж, хамт зургаа авхуулдаг болсон нь түүнийг ядрааж байна” гэж эзэн Леонел Коста ярьсан байна.
Үүнд санаа нь зовсон эзэн нохойгоо эмнэлгийн үзлэг шинжилгээнд саяхан оруулжээ.
Эх сурвалж: google.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Иргэн
(202.126.88.70) 2022-12-30 19:03Ийм балай үзэмжгүй юм идээ тавгандаа тавина гэж юу байхав.
Хариулах
Зочин
(106.181.103.21) 2021-01-23 11:23Za yostoi hudlaa jor bailaa. Ortsuud ni aimar ih bnaa. 1kg guriland bish baih esvel. Guril ni evlehgui nuli tos. Amt ni aimar shorvog bolj bn. Magadgui 10kg giril bh bhaa.
Хариулах
Зочин
(202.126.89.149) 2020-02-19 13:17Us ni her zereg oroh ve
Хариулах