Цусны бүлгээс хамаарч COVID-19 халдвар авсан үед хүндрэх эрсдэл өөр өөр байна гэлээ

Twitter Print
2020 оны 11-р сар 13-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Таны цусны бүлэг COVID-19 халдвар авсан үед хүндээр өвчлөх эрсдэлд нөлөөлөх магадлалтай байдаг ажээ.

О бүлгийн цустай хүн энэхүү цар тахлын үед илүү давуу талтай гэдэг дүгнэлт дээр олон эрдэмтэд санаа бодлоо нэгтгэж байгаа юм байна.

Энэ долоо хоногт нийтэлсэн 2 бүтээлийн дагуу О бүлгийн цустай хүн коронавирусээр халдвар авсаны дараа архаг өвчилөх магадлал бага байгаа ажээ. Эдгээр шинэ судалгаануудын нэгт О болон В цусны бүлэгтэй өвчтөн А болон АВ бүлэгтэй өвчтөнүүдээс эрчимт эмчилгээний тасагт бага хугацааг өнгөрүүлж буйг харуулж байна. Мөн харьцангуй бага амьсгалын аппарат ашиглаж байгаа ба бөөрний дутагдал илрэхгүй байгаа ажээ.

Энэхүү цусны бүлэгтэй холбоотой судалгаанууд корона вирусийн тодорхой нэгэн эрсдэлийн факторыг илэрхий болгосон юм.

Нэгэн судалгаанд COVID-19 халдвар авсан 95 хүндрэлтэй тохиолдлыг судалсан бөгөөд О болон В цусны бүлэгтэй хүмүүс эрчимт эмчилгээны тасагт дунджаар 4.5 хоног болон түүнээс доош хугацаанд эрчимт эмчилгээ хийлгэсэн бол А болон АВ бүлгийн цустай хүмүүс илүү урт хугацаанд буюу дунджаар 13.5 хоногийг эрчимт эмчилгээ хийлгэсэн байна. Энэхүү судалгаа Канадын Ванкувер хотын эмнэлэгт хийгдсэн болно.

Мөн О болон В бүлгийн цустай өвчтөнүүдийн 61% нь амьсгалын аппарат шаардаж байсан бол А болон АВ бүлгийн цустай өвчтөнүүдийн 84%-д нь амьсгалын аппарат шаардлагатай байв. Түүнчлэн А болон АВ бүлгийн цустай өвчтөнүүдэд диализ хийн цуснаас хорт бодисыг шүүж бөөрний үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байсан.

Итали болон Испанид тохиолдсон корона вирусийн халдвартай О бүлгийн цустай өвчтөнүүдийг бусад бүлгийн цустай өвчтөнүүдтэй харьцуулахад хүндээр өвчлөх эрсдэл 50% бага байсан буюу урт хугацаанд гуурс суулгуулан нэмэлтээр хүчил төрөгч авах эсвэл огт гуурс суулгах шаардлагагүй байсан ажээ.

Мөн хоёр дахь судалгаагаар О бүлгийн цустай хүмүүс бусад цусны бүлэгтэй хүмүүстэй харьцуулахад корона вирусийн халдвар авах эрсдэл бага байх магадлалтай гэдгийг илрүүлжээ.

Судалгааны баг COVID-19 тестээр Нидерландын хагас сая хүнийг шинжилж дараах үр дүнг гаргажээ. Хагас сая хүнээс тест авахад 4600 хүн эерэг буюу Корона вирустэй болох нь тогтоогдсон ба үүний 38.4% О бүлгийн цустай байжээ. Энэ нь тухайн улсын хүн амд эзлэх О бүлгийн цустай хүмүүсийн хувиас бага байна.

О бүлгийн цустай хүмүүс пропорционал бусаар Корона вирусээс зайлсхийж чадаж байгаа буюу энд ямар нэгэн хүчин зүйл нөлөөлж байгаа ажээ.

Өөр нэгэн судалгаагаар COVID-19-ийн эрсдэл болон цусны бүлэг хоорондын хамаарлыг судалсан байна.

Ерөнхийдөө таны цусны бүлэг таны цусны улаан эсийн гадаргууд А болон В гэгдэх уургууд байгаа юу үгүй юу гэдгээс хамаардаг. Энэ нь таны эцэг эхээс удамшдаг генетикийн төрх юм. Харин О бүлгийн цустай хүмүүс энэ хоёр антигений алийг нь ч агуулаагүй байдаг. Мөн О бүлэг нь хамгийн нийтлэг цусны бүлэг байдаг бөгөөд Америкийн нийт хүн амын 48 хувь нь О цусны бүлэгтэй.

Мөн New York хотод хийгдсэн ижил судалгаагаар 1559 корона вирусийн халдвар авсан хүмүүсийн төсөөлснөөс бага хувийг О бүлгийн цустай хүмүүс эзэлж байжээ. Хятадад 2100 коронавирусын халдвартай хүмүүсийн дунд ч энэхүү зүй тогтол ажиглагдаж байв. Мэдээж цусны бүлгээс олон өөр эрсдэлийн факторууд байгааг анхаарах хэрэгтэй үүнд нас, архаг хууч өвчтэй гэх мэт.

Эх сурвалж:https://www.sciencealert.com/study-gives-more-evidence...

О.Батгэрэл

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.