
Энэ сарын 13-наас эхлэн Эстони улс ОХУ-ын дугаартай автомашинуудыг улсынхаа хилээр нэвтрүүлэхийг хоригложээ.
Энэхүү шийдвэрээ Эстони улс Европын холбооноос Оросын дугаартай автомашинуудыг Европын холбооны улс орнууд руу нэвтрүүлэхийг хориглох шийдвэрээс үндэслэн гаргажээ.
Оросын дугаартай автомашинаар Орос-Эстонийн хил дээр ирсэн хүнд нэг бол автомашинтайгаа буцах эсвэл автомашинаа орхиод явганаар хил давах сонголт үлдэж байгаа аж.
Орос-Эстонийн хилээр Оросын дугаартай автобус, мотоцикл, дипломат, машинтай нэвтэрч болно гэдгийг Эстонийн Татвар, Гаалийн албаны дарга Антс Кутти мэдэгджээ.
Түүнчлэн Эстонийн засгийн газар энэ пүрэв гарагт Эстонийн газар нутагт байгаа орос дугаартай автомашинуудыг яах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Европын холбооны зөвлөл энэ сарын 8-нд Европын холбооны улс орнуудын хилээр ОХУ-аас оруулж болохгүй бараа бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулсны дотор орос дугаартай автомашин, хувцас, гоо сайхны бараа бүтээгдэхүүн багтжээ.
Уг шийдвэрийг гаргасны дараа Литва болон Латвийн эрх баригчид энэ сарын 12-ноос мөн л оросын дугаартай машинуудыг хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Зочин
(202.131.235.198) 2023-09-18 15:13ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597 ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597
Хариулах