Нарны шил насыг богиносгоно

Twitter Print
2022 оны 07-р сар 07-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

НАРНЫ ШИЛ НАСЫГ БОГИНОСГОНО

Нарны шил байнга зүүдэг хүмүүс нарнаас авах ашиг тусыг авч чаддаггүй болохыг эрдэмтэд баталсан байдаг. Нүдний шилний үйлдвэрлэл их болсонтой холбоотойгоор нарнаас хамгаалах шил зүүхгүй бол бараг л хараагүй болчих юм шиг рекламддаг болсон.

Гэтэл байнга бараан шил зүүдэг хүмүүс эрүүл мэндээ хохироож байгаагаа ерөөсөө мэддэггүй.

Альпын нуруунд оршдог нэгэн эмнэлэгт бүх төрлийн өвчтэй хүмүүс ирж эмчлүүлдэг ба эмч нар нь өвчтөнүүдээ гадаа олон цагаар байлгадаг байна. Тэгээд нарны шил байнга зүүдэг өвчтөнүүдийн бие бусад өвчтөнүүдээс удаан намдаж байгааг ажигласан байна. Ямар механизмаар нарны гэрэл хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгааг тайлбарлаж чадаагүй боловч нарны гэрлийн нөлөөгөар нүдэнд бодисын солилцоог идэвхжүүлж биеийн алдагдсан үйл ажиллагааг сэргээдэг хүч үүсэж байгааг мэддэг болсон.

Канадын хойд хэсэг, Европ тив, Сибир зэрэг нартай өдрийн тоо цөөхөн байдаг нутгийн хүмүүсийн дунд сэтгэл гутрал, ядаргаа, уур уцаар ихтэй байдаг байна. Европын өмнөд хэсгийн улсуудад зүрхний өвчлөл болон хорт хавдар бага байдаг бол хойд хэсэгт оршдог улсуудад ийм төрлийн өвчлөл ихтэй байдаг. Экваторын бүсэд ойртох тусам зүрхний өвчлөл багасдаг байна.

Гормоны системийг удирддаг гипофиз нарны туяанд их мэдрэг байдгийг эрдэмтэд баталсан байдаг. Нойрсуулдаг гормон болох мелатониныг орой ихсгэж нойр хүргэж, өглөө мелатониныг багасгаж нойрноос сэрээхийг гипофиз зохицуулдаг. Гормоны нөлөөгөөр организмын бодисын солилцоо эрчимжиж хялгасан судасны цусан хангамж сайжирч, эрхтнүүдийн алдагдсан үйл ажиллагаа сэргэдэг байна.

1959 онд Jane Wright гэдэг эрдэмтэн Нью-Йорк хотын Bellevue Medical Center-г удирдаж байхдаа нэгэн судалгаа хийжээ. 15 хорт хавдартай өвчтөнийг өдөрт аль болох удаан нарны гэрэлд суулгаж нарны шил болон харааны шил зүүхгүй байлгасан байна. Эдгээр хүмүүсийг оройн цагаар чийдэнгийн гэрэл болон телевизийн өмнө аль болох суухгүй байхыг гуйсан байна. Зуны хэдэн сар дуусаж дээрхи өвчтөнүүдийн шинжилгээг давтахад 14 өвчтөний хавдар нь томроогүй байсан ба хэдэн хүний биеийн байдал эрс сайжирсан үзүүлэлт гарсан байна.

Нью-Йорк хот нарны гэрэл бага байдаг тул судалгааг байнга нартай байдаг Тексас мужийн Хюстон хотын M.D Anderson Hospital and Tumor Clinic-т үргэлжлүүлэхээр ярьж тохироод байтал гэнэт судалгааг зогсоож цаашид үргэлжлүүлэхийг нь хориглосон шийд "дээрээс" ирж энэ судалгааг зогсоосон байна. Ямар учиртай судалгаа болохыг удирдлагууд мэдсэн бололтой.

Dr. Samuel Lee Gabby гэдэг эрдэмтэн энэ судалгааг туршилтын хулганд хийжээ. Хулганыг хавдраар өвчлүүлээд чийдэнгийн гэрэл болон өдрийн гэрэлд байлгасан байна. Туршилт дуусахад нарны гэрэлд байсан хулганууд нөгөө хэсгээс 2 сар удаан амьд байжээ. Ягаан гэрэлд байсан хулганууд зулзагалахад дөнгөж 1-2 ширхэг зулзага гаргасан байжээ. Хэвийн үед хулгана 6-15ш зулзага гаргадаг. Dr.Samuel Lee Gabby судалгаагаа Illinois Medical Journal сэтгүүлд хэвлүүлэхээр өгсөн боловч хэвлээгүй бөгөөд түүний эсрэг маш их дайралт ирсэн байна.

Нарнаас UVA, UVB гэсэн 2 туяа авдаг. Нарны шил зүүхэд энэ 2 туяа муу авдаг болох нь батлагдсан байна. Тиймээс зайлшгүй шаардлагатай биш бол аль болох нарны шил зүүхгүй байхыг хичээх ёстой. Бага насны хүүхдүүдэд нарны шил муугаар нөлөөлдөг ба ялангуяа ягаан өнгийн шил эрүүл мэндийг нь муутгадаг байна. Нарны гэрэл эрүүл мэндэд сайнаар нөлөөлдгийг эрт дээр үеэс мэддэг байсан ба үүн дээр үндэслэн архаг өвчнийг эмчлэх олон сувилалын газрууд нээгдэж байсан. Англи улсад харшилтай хүүхдүүдийг аль болох удаан хугацаанд гадаа тоглуулахыг эмч нар санал болгодог болсон.

Нарны гэрлийн нөлөөгөөр гормоны систем болон эндокринологийн системийн ажиллагаа сайжирдаг ба булчирхайлаг эрхтнүүдийн ажиллагаа идэвхжиж, гормоны ялгаруулалт нэмэгдэж эрүүлжүүлэх нөлөө эрс ихэсдэг байна.

Тиймээс архаг өвчтэй юмуу хүнд өвчтэй хүмүүс үндсэн эмчилгээнийхээ хажуугаар аль болох удаан хугацаанд гадаа сууж нарны гэрлийг харахыг хичээх ёстой болж байна. Мэдээж нарны хордлогоос сэргийлэхээ мартаж болохгүй.

Швед улсад хийсэн судалгаагаар настай хүмүүсийн асрах газарт байдаг хүмүүсийг өдрийн гэрэлд олон цагаар гадаа байлгахад тэдний ухаан санаа сайжирч илүү их баяр баясгалантай болдог байна. Шоронгийн хоригдлуудыг нарны гэрэлд удаан байлгахад догшрох нь бага болдог байна. Нарны гэрэл арьсыг бараан өнгөтэй болгодог ба манай эмэгтэйчүүд үүнээс их эмзэглэж малгай, нүдний шил зүүдэг нь мэдээж. Гэхдээ өнөөдөр гоо сайхны шинжлэх ухаан хөгжөөд арьсыг хүссэнээр нь өөрчилж чаддаг болсныг бүгд мэднэ.

Нарны туяа арьсны хавдар үүсгэнэ гэж хүмүүсийг айлгадаг ба эрдэмтэд нарны туяа биш нарны туяанаас хамгаалаах кремнууд хавдар үүсгэж байна гэдгийг баталсан байдаг. Тиймээс бид зуны цагт аль болох нарны туяаг авахыг хичээж агаар салхи, ногоон ургамлын ууранд удаан байхыг хичээх ёстой.

Байгал-эм гэдэг үгийг бүдээрээ санацгаая!

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ хот

2022-07-6

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.