ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав

Twitter Print
2023 оны 03-р сар 19-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

В. Путин Крымд айлчилжээ

ОХУ-ын Владимир Путин өнгөрсөн бямба гарагт ОХУ Крымийн хойгийг газар нутагтаа нэгтгэсний 9 жилийн ойн хүрээнд Крымд гэнэтийн айлчлал хийжээ.

В. Путиныг ОХУ-аас томилсон Севастополь хотын захирагч Михаил Развожаев угтан авч, шинээр баригдсан хүүхдийн урлагийн төв, урлагийн сургуулийг танилцуулжээ.

Уг айлчлалын өмнөхөн Гааг дахь Олон Улсын Эрүүгийн шүүхээс Украины олон мянган хүүхдүүдийг хууль бусаар Орост аваачсан гэсэн дайны гэмт хэрэгт буруутгаж, баривчлах захирамж гаргасан билээ.

Энэ тухайд Ерөнхийлөгч В. Путмны зүгээс ямар нэг тайлбар мэдэгдэл хийгээгүй ч түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ОУЭШ-ээс ийм шийдвэр гаргасан нь "байж боломгүй" явдал хэмээн онцолсон юм.

Москва 2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсэн юм. Харин Киевийн зүгээс оросуудыг Украины газар нутгаас тэр дундаа Крымийн хойгоос хөөн гаргах хүртлээ тулалдана гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.