Беларусийн томоохон хотуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн иргэд жагсчээ

Twitter Print
2020 оны 08-р сар 10-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Беларуст өнгөрсөн ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр Александр Григорьевич Лукашенко нийт сонгогчдын 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан тухай мэдээ гарсаны дараа Беларусийн томоохон хотуудад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулжээ.

Нийслэл Минск хотын төвд цагдаа нар болон жагсагчид хооронд мөргөлдөөн үүсч, мөргөлдөөний үеэр цагдаа нар резинэн сум, даралттай ус ашиглан жагсагчдыг тараахыг оролджээ. Мөргөлдөөний үеэр жагсагчид болон цагдаа нар шархдсан тохиолдол хэд хэд бүртгэгджээ. Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 84.05 хувьтай байсан ба урьдчилж саналаа өгсөн иргэдийн ирц маш өндөр байсан аж. Сөрөг хүчний гол нэр дэвшигч Светлана Тихановская санал хураалтын дүнд итгэхгүй байгаа гэдгээ илэрхийлээд байна.

Тэрээр нийт сонгогчдын 7 хувийн саналыг авсан аж. 37 настай Светлана Тихановская нөхрийг нь олон тооны гэмт хэрэгт буруутган шоронд хорьсоны дараагаар нөхрийнхөө оронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэн бөгөөд тэрээр сөрөг хүчний томоохон жагсаал цуглааныг удирдан зохион байгуулсан билээ. Европын сүүлчийн дарангуйлагч гэгддэг 65 настай Ерөнхийлөгч А. Г. Лукашенко 1994 оноос хойш Беларусийн төрийн тэргүүнээр ажиллаж байгаа ба сүүлд 2015 оны сонгуулиар 83.5 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өгсөн ярилцлагадаа Светлана Тихановская Беларусийн иргэд сонгууль шударга явагдана гэдэгт итгэхгүй байгаа ч Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан тушаалаасаа буух цаг нь болсон гэдгийг өөрөө ухамсарлана гэж найдаж байгаа тухайгаа ярьж байсан аж. Харин Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн хувьд Светлана Тихановскаяг "гадаадын утсан хүүхэлдэй" хэмээн тодорхойлсон билээ.

Belarus election: Clashes after poll predicts Lukashenko re ...Олон Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд нийслэл Минскээс гадна Брест, Жодино хотуудад жагссан ба жагсаалын үеэр цагдаа нар олон тооны иргэдийг баривчилжээ. Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш 2000 гаруй хүн баривчлагдсан талаар хүний эрхийг хамгаалах Весна төвөөс мэдээлжээ. Сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановскаягийн сонгуулийн багийн менежерийг баривчилсан байна. Түүнчлэн санал хураах байруудад ажиглагч нарыг суулгаагүй, нийт сонгогчдын 40 хувь нь саналаа урьдчилж өгсөн зэрэг нь сонгууль шударга бус явагдах гол шалтгаан болсон хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна. 

Коронавирусын цар тахлын эсрэг Беларусийн засгийн газрын авч буй арга хэмжээ иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа ба Ерөнхийлөгч А. Г. Лукашенко КОВИД-19 өвчинтэй тэмцэхийн тулд архи ууж, саунд суухыг зөвлөж байсан билээ. 9.5 сая хүн амтай тус улсад коронавирусын халдвар авсан 70 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 600 хүн нас бараад байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.