QR код бүхий тусгай зөвшөөрөл олголт 50 орчим хувьтай үргэлжилж байна

Twitter Print
2020 оны 11-р сар 23-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

QR зөвшөөрөл олголт одоогийн байдлаар 50 орчим хувьтай үргэлжилж байгаа аж. Үүнд зөвхөн 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын албаны хэрэгцээний автомашиныг хамруулах бөгөөд харьяалагдах аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл олголттой холбоотой мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утаснаас лавлаж болох юм байна.

QR код бүхий тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааг нь хязгаарлаагүй аж ахуйн нэгжүүд л авна, бусад иргэн, аж ахуйн нэгж хамаарахгүй, хөл  хорио хэвээр байгаа гэдгийг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхааруулж байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.