
Эх оронч vзлийг би бас нехреесее сурсан гэж болно. Германчууд бол жинхэнэ эх оронч хvмvvc. Жинхэнэ эх оронч хvмvvc зевхен еерийнхее эх орныг биш бас бусдын эх орныг хайрладаг. Доорхи жишээнvvдээр жинхэнэ эх оронч гэж ямар байдгийг тайлбарлах гэж оролдоё.
Миний нехер "Манай гудамжны vзvvрт байдаг цэцгийн дэлгvvр дампуурчихаж. Манайх тэндээс хангалттай цэцэг авч орлого оруулаагvйгээс боллоо" гэнээ. Би "хангалттай л цэцэг авдаг штээ. Энэнээс илvv яах юм?! Бид еерсдийгее бас бодох хэрэгтэй штээ" гэсэн чинь, "Би сард нэг удаа илvv жижvvр хийгээд байвал илvv цэцэг авах менгетэй болно. Дараагийн хvн энд цэцэгний дэлгvvр нээвэл илvv цэцэг авч байя" гэнээ. Тэгэхээр нь гvй гэж хэлж чаддаггvй л юм даа.
Нехер бас ингэж хэлдэг. Монголчууд эх орон луугаа элдэв бусын бараа зееж нутаг нэгтнvvдээ шулаад байх юм. Тэрнийхээ оронд Германд юм зар л даа. Германы зах зээл дээр та нар юмаа зарахгvй бол тэр орон зайнд Хятадууд юмаа зарна шүү дээ.
Би "Монголд хедее явахад ийм гадаадад байдаг шиг дотор нь амьдарчихдаг машин гоё юмуу" гэсэн чинь нехер "Яах юм! Монголд монгол гэр байна. Монгол монголоороо байх хэрэгтэй. Гэр шиг гоё сууц хаана ч байхгvй" гэнэ.
Би "Хvvхдvvдтэй монголоор ярихаар чи ойлгохгvй, гадна vлдээд хэцvv юмаа" гэсэнд нехер "Оо намайг бодсонд баярлалаа. Гэхдээ намайг битгий бод. Хvvхдvvдэд монгол хэл нь хэрэгтэй" гэнэ.
Гудамжинд нэг 40-еед насны эрэгтэй гэрлийн шон угаагаад зогсож байна. Би гайхаж, хажуугаар нь харж енгерсенд, тэр хvн над руу инээж, "Би энэ гудамжинд амьдардаг юм. Энэ гэрлийн шонгууд дээр ингээд зарлал наагаад халтайлгаад байх юм. Муухай харагддаг, надад таалагддаггvй, тэгээд угааж байна" гэнээ.
Цас орсон vед бол еглее эрт хvн бvр гараад цасаа цэвэрлэчихдэг. Миний нехер хvртэл 5:45 - д босож ажилдаа явдаг бол цас цэвэрлэнэ гэж тооцоод 30 минутын емне босдог.
За тэр гvйхдээ ч бай, гvйхгvй ч бай хог цэвэрлэдэг улс зендее. Гудамжинд хог хаяулнаа гонж. Хvvхэддээ хамгийн тvрvvнд зааж егдег юм нь хогоо байгальд, гудамжинд хаяж болохгvй. Хогоо ялгаж хаяна.
Хэзээ ч цэцэг зулгаахгvй. Харж баясна. Харин хэзээ ч зулгаахгvй. Хvvхдvvд нь ч зулгаахгvй.
Хэзээ ч улаан гэрлээр зам хендлен гарахгvй. 1. Би замын хеделгеений дvрмийг чанд сахих хэрэгтэй. Ингэж байж манай улс эмх цэгцтэй байна. 2. Намайг дуурайж хvvхэд улаан гэрлээр зам хендлен гарвал яана! Би сайн vлгэр жишээ байх ёстой.
Герман хvн хэзээ ч зассан ургуулсан зvлэг, цэцгийн мандал дээр гишгэхгvй.
Эд нар бас ямар ч хуулийг чанд сахина. Манай улсад, бидэнд хэрэгтэй, ашигтай болоод л энэ хуулийг гаргасан байгаа. Чанд сахих хэрэгтэй гэнэ.
Ойр зуурын жишээнvvд ийм байна.Монголчуудаа залуусаа жоохон юм бодоцгоо.
Чулуунсүрэнгийн Цэрмаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(107.19.9.109) 2021-06-22 10:08Hyn byr Iim l bval boloh geed bna
Хариулах