
Та хамгийн ихээр каффейн агуулдаг зүйлсийг мэдэх үү? Мэдээж толгойд тань кофе болон цай гэх зүйл орж ирэх биз ээ. Гэвч бидний идэж уудаг какао (шоколад) болон самар дотор каффейн их хэмжээгээр агуулагддаг тухай та хэр мэдэх вэ? Хэр хэмжээтэйгээр хэрэглэвэл таны амьдралын хэвшилд өөрчлөлт оруулдаг тухай та мэдэх үү?
Ганцхан лааз энергийн ундаа буюу energy drink-д 160 мгр каффейн агуулагдах ба 1 дусал шоколаданд хүртэл 4 мгр агуулагддаг аж.
Мөн каффейний хувьд өвчин намдаах ашигтай шинж чанартай юм гэнэ. Учир нь, энэ нь өөрөө бусад өвчин намдаагч эм, ханиадны эм болон тураах эм зэргийн үйлчилгээг идэвхжүүлэх ид шидтэй эд юм.
Ингээд каффейн гэгч эдийн тухай хэд хэдэн баримт болон мэдээллийг та бүхэнд хүргэе.
1. Каффейн бол донтуулагч
Каффейн нь хүнийг донтуулах “увидастай” юм. Каффейн нь хүний тархины үйл ажилгагааг сэргээх үйлчилгээтэй ба энгийн хэрэглээн дэх каффейн буюу кофе, цай нь таны биеийг өөрөөс нь хамааралтай болгож орхидог байна. Хэдийгээр тийм ч ихээр мансууруулах бодис мэт донтуулж, мэдрэл болон бие махбодь тань хохирол учруулах эд биш юм.
Хэрвээ өдөрт дор хаяж 2 аяга кофе уудаг хүн түүнийгээ багасгавал хэсэг хугацааны дараа хэд хэдэн асуудлуудтай тулгардаг гэнэ. Эдгээрийг дурьдвал толгой өвдөх, таргалах, цухалдах, стрессдэх, төвлөрч чадахаа болих зэрэг шинж тэмдэг илэрдэг юм гэнэ. Үүнээс болж нэлээдгүй таагүй өдрийг өнгөрүүлэх нь гарцаагүй биз ээ. Хэдий тийм ч каффейнд донтох нь тийм ч хүчтэй биш учир шинжээчид төдийлөн авч хэлэлцдэггүй байна.
2. Нойргүйтэлийн эзэн
Таны бие каффейныг хурдан шингээж, хурдан гадагшлуулах чадвартай. Энэ үйл явц нь голчлон элгээр дамжин гадагшилдаг ба ойролцоогоор 10 цагийн дотор шингээсэн каффейны 75 орчин хувийг гадагшлуулдаг байна. Тиймээс өглөөгүүр 1-2 аяга кофе уух нь нойргүйтэлд хүргэхгүй гэж хэлж болно. Харин үдээс хойш хэрэглэх нь нойр хулжихад хүргэж болохыг анхаарах хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн хувьд унтахаас дор хаяж 6 цагийн өмнө уусан кофе нөлөө үзүүлэхгүй боловч хоолны шингэц муутай хүний хувьд нойргүйдүүлээд зогсохгүй, стресстүүлж, хоол боловсруулах эрхтэнг тань хямраана гэдгийг санахад илүүдэхгүй.
3. Айдас
Өдөрт 744 мгр-аас дээш каффейн хэрэглэх нь таныг ясны сийргэжилт рүү хөтлөнө гээд нэг бодоод үзнэ үү. Учир нь гэвэл каффейныг гадагшлуулах үед кальци болон магнийг ихээр зарцуулдагтай холбоотой юм. Кальцийн дутагдал нь өөрөө яс сийрэгжих өвчний үүсвэр болдог тухай хэн хүнгүй мэдэх байх.
Бас нэгэн анхааруулах мэдээ байна. Өндөр цусны даралттай болон цус багадалттай хүмүүст хандаж хэлэхэд кофе болон цайг ихээр уухаас татгалзах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Учир нь бас л кальци магнитай холбоотой. Эдгээрийн дутагдлаас болж судас хатуурч таргалах, зүрхний өвчтэй болох ба бүүр цаашлаад үхэлд ч хүргэх аюултайг анхааруулъя.
4. Каффейны хэрэглэгчид буюу хүүхдүүд
Энергийн ундаа гэгддэг бие мах бодийг түр зуур сэргээх үйлчилгээтэй “Energy drink” болон бусад каффейны агууламжтай савалсан цай (Нэсти, кока кола, липтон цай) зэрэгт хүүхдүүд маань дурласаар байна. Хүүхдийн бие насанд хүрэгчдийг бодвол мэдрэмтгий байдаг тул дээрх муу нөлөөнүүдэд хурдан автдаг гэж хэлж болно. Энэ мэтийн хоосон чихрийн агууламжаас өөрцгүй зүйлс нь таны хүүхдийг таргалуулах, эсвэл хэт тураахаас өөр ид шид үзүүлэхгүй.
Дээр дурдсанчлан кофе болон цайнаас авч буй каффейн нь бидний бие махбод болон сэтгэлзүйд олон төрлийн нөлөөтэй тухай танилцууллаа. Дээрх бичсэн зүйлсээс болоод кофе уухаа зогсоо гэж хэлэх гэсэнгүй. Гагцхүү та бүхэн дээрх зөвлөгөөг санаж, каффейны хэрэглээгээ тааруулбал эрүүл мэнддээ асуудал учруулалгүйгээр дуртай идээгээ хэрэглэж болох тухай энэ нийтлэлээрээ ойлгуулахыг зорилоо.
Б.Оргил
Шиншү их сургуулийн Хөдөө Аж Ахуйн факультет
Япон улс
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.