Автын ослоор 25 орчим насны эмэгтэй хүнд гэмтэж, жолооч нь зугтсан байна

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр өглөө үүрийн 05:00 цагийн орчимд БЗД-ийн 6-р хороо СЭЗДС, “Оюуны ундраа” группын урд талын зам дээр авто осол гарчээ. Үүний улмаас 25 насны эмэгтэй хүнд гэмтсэн байна. Осол гарсан газрын ойролцоох гэрчүүдийн мэдүүлж байгаагаар уг эмэгтэй согтуу явж байсан гэнэ.

Мөн яаралтай түргэн дуудсан боловч 103 цагийн дараа ирсэн юм. Гэвч осол гарах үед ойр хавьд хүн байгаагүй учир жолооч нь зугтсан бөгөөд ямар марк, улсын дугаартай авто машин байсныг нь харж чадаагүй байна. Яаралтай түргэн тусламжийн эмчийн хэлж байгаагаар осолд өртсөн эмэгтэй тархиндаа хүнд гэмтэл авсан байх магадлалтай гэж хэллээ. Энэхүү хэргийг БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон тус дүүргийн замын цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Энэ хэргийн талаар эргэн мэдээллэх болно.

 

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.