Рафаэль Надалийн ковидын шинжилгээний хариу эерэг гарчээ

Twitter Print
2021 оны 12-р сар 21-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

Испани тамирчин Рафаэль Надаль  нэгдүгээр сарын 17-нд эхлэх Австралийн нээлттэй тэмцээнд оролцохоосоо өмнө Мельбурн хотод болох ATP тэмцээнд оролцохоор төлөвлөж байжээ. Рафаэль Надаль Абу Дабид болсон Мубадалагийн нэрэмжит теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод Испанид ирээд шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна.

Өнгөрсөн баасан гарагт болсон үзэсгэлэнгийн тэмцээний хагас шигшээд Их дуулга тэмцээний 20 удаагийн аварга Надаль Их Британийн теннисчин Энди Мюррейд ялагдсан. Надаль "тааламжгүй мөчүүдийг" туулсан ч "бага багаар" сайжирна гэж найдаж байна гэжээ.

Өдгөө 35 настай тэрбээр удаан хугацааны бэртлийн дараах тэмцээндээ оролцсон нь энэ байлаа. Надаль твиттер хуудсандаа: "Абу Дабигийн тэмцээнд оролцоод Испанид гэртээ буцаж ирэхдээ ПГУ-ын шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан. Кувейт, Абу Дабид бид хоёр өдөр тутамд шинжилгээ өгч байсан. Бүх хариу сөрөг гарч байсан юм. Сүүлийн хариу Баасан болон бямба гарагт гарсан. Надад таагүй мөч тохиолдож байна. Гэхдээ би бага багаар сайжирна гэж найдаж байна. Би одоо гэртээ байна бас надтай ойр байсан хүмүүст энэ талаар мэдэгдсэн. Нөхцөл байдал иймд хүрсэн учраас хуанлидаа бүрэн уян хатан байх ёстой. Өөрийн биеийг харж байж хувиараа өөрчлөнө. Би цаашдын тэмцээнүүдийнхээ талаар ямар шийдвэр гаргахыг та бүхэндээ урьдчилаад мэдэгдэх болно. Дэмжиж, ойлгож байгаа та бүхэндээ юун түрүүнд баярлалаа.” гэсэн байна.

Испани тамирчин нэгдүгээр сарын 17-нд эхлэх Австралийн нээлттэй тэмцээнд оролцохоосоо өмнө Мельбурн хотод болох ATP тэмцээнд оролцохоор төлөвлөж байжээ.

Дэлгэрмаагийнм Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.