Ирэх жилээс БНСУ-д нэг хүүхэд төрүүлсэн эхэд 1 сая, ихэр хүүхэд төрүүлбэл 1 сая 400 мянган вон олгоно

Twitter Print
2021 оны 06-р сар 22-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яамнаас ард иргэдийн эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах болсноо мэдэгдлээ.

Энэхүү хуулийн өөрчлөлтөнд ирэх оны 1-р сараас эхлэн эрүүл мэндийн даатгалтай жирэмсэн болон төрсөн эмэгтэйчүүдэд эмнэлэгийн зардалд олгох халамжийн мөнгө нэмэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл 1 хүүхэд төрүүлсэн тохиолдолд 1 сая вон, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдолд 1 сая 400 мянган вон олгохоор болжээ.

Одоо хэрэгжиж байгаа хуулийн заалтанд халамжийн мөнгийг зөвхөн жирэмсэн болон төрөхтэй холбоотой эмчилгээний зардалд хэрэглэх шаардлагатай байсан бол ирэх оноос эхлэн бүхий л төрлийн эмнэлэг, эмчилгээний төлбөрт ашиглах боломжтой болж байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.